Уншиж байна...
Дээд шүүх: Н.Номтойбаярт оноосон 5,5 жилийн хорих ялыг НЭГ ЖИЛИЙН хорих ял болголооЕрөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэЕрөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд хэсэгчилсэн ХОРИГ тавилааХҮН-аас Д.Сумъяабазарыг хариуцлага хүлээж, огцрохыг шаардлааУИХ-ын гишүүд: Эв нэгдлийг хангах үүргээ умартсан Ерөнхийлөгчийн "огцруулах" асуудлыг хөндөх ёстойМАН-ын УЗ: Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжлээХ.Баясгалан: Автомашины худалдан авалтыг холбогдох хуулийн дагуу явуулсанӨнөөдөр МАН-ын Бага хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулнаМонголд вакцин нийлүүлэх Энэтхэгийн Серум үйлдвэрт гал гарчээЗасгийн газар анх удаа өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлооХ.Нямбаатар: Шүүгчид Төрийн ордны 3 давхарт ирж хэнд хэдэн жилийн ял оноох үүр даалгавар авдагХ.Баттулга: Ерөнхий сайдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байнаУИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байнаУ.Хүрэлсүх: Ерөнхийлөгч ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би огцрох шийдвэр гаргалааМАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ
Яагаад 15 минутад багтаж хооллох ёстой вэ…

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан өнөөдрөөс эхлэн нийтийн хоолны газар, ресторанууд үйл ажиллагаагаа сэргээлээ.

 Тэгвэл Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хоолны газруудад нэг ширээнд нэг хүн сууж, 15 минутын дотор үйлчлүүлнэ гэж хэллээ.

Тодруулбал “Хоолны газрууд ширээгээ 1,5-2 метрийн зайтай байрлуулах, нэг ширээнд нэг хүн суухаар зохицуулалт хийх хэрэгтэй. Хоёр хүн нэг ширээнд сууж 15 минутаас дээш хугацаанд амны хаалтгүйгээр ярьж суух нь халдвар тархах эрсдэл дагуулна. Тиймээс үйлчлүүлж байгаа хүмүүсийн хоол идэх, кофе уух дээд хугацааг 15 минутаар тогтоох хэрэгтэй. 15 минутаас дээш хугацаанд үйлчлэхгүй. Хоол, кофегоо аль болох авч явж ажил дээрээ идэхийг эрмэлзээрэй” гэв.

15 МИНУТ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ЮУ? 

Манайд шийдвэр гаргах түвшний хүмүүс ямар судалгаан дээр үндэслэн ийн шийдвэрээ гаргаснаа тайлбарладаг соёл тогтоогүй гэж хэлэхэд болно. Тэгвэл Эрүүл мэндийн яамны ахлах шинжээчийн өгсөн зөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй эсэхийг тодруулахаар судалгаа хийлээ.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв өнгөрсөн оны 11 дүгээр сард “ойрын хавьтал” гэсэн тодорхойлолтыг дараах байдлаар шинэчилжээ.

“Ойрын хавьтагч гэдэг нь коронавирусийн халдвар авсан өвчтөний онош батлагдсанаас тусгаарлагдах хүртэлх сүүлийн хоёр хоногийн хугацаанд 15 минутаас дээш буюу 24 цагийн турш хамт байсан хүнийг хэлнэ” гэжээ.

Үүний дараа ихэнх америкчууд энэхүү тодорхойлолтыг 15 минутын журам гэж нэрлэх болсон юм.

ЯАГААД 15 МИНУТ ГЭЖ  

АНУ-ын эмч Жозеф Хаббазагийн мэдээлж буйгаар халдварт өвчний үед ихэвчлэн 15 минутын хугацаанд халдвартай хүнтэй харьцсан хүмүүсийг ойрын хавьтал болсон гэж үздэг байна. Жишээлбэл, АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв коронавирусийн халдвар авсан, түүний улмаас нас барсан хүмүүсийн цогцсонд шинжилгээ хийжээ. Судалгаагаар тус улсын Вермонт мужийн засан хүмүүжүүлэх хорих ангийн ажилтан зургаан хоригдолтой 15 минутаас дээш хугацаанд хавьталд орсны дараа COVID-19-ийн халдвар авсан байна. Хорих ангид хоригдож байсан хүмүүст шинжилгээ хийхэд тэд халдвартай байсан ч ямар ч шинж тэмдэг илрээгүй байна.

Эмч Жозеф Хаббазагийн мэдээлснээр хэрэв халдвартай хүнтэй 15 минутаас дээш хугацаанд хамт байсан ч амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьсан тохиолдолд халдвар авахгүй гэв.

15 МИНУТЫН ЖУРМЫГ БУСАД ОРНУУДАД ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА ВЭ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас Европын орнууд ногоон гарц журмыг хэрэгжүүлж байгаа юм. Улс орон хооронд ачаа бараа нэвтрүүлэхдээ хил нэвтрэх хугацааг 15 минутаас ихгүй байхаар заасан юм.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.