Уншиж байна...
Дээд шүүх: Н.Номтойбаярт оноосон 5,5 жилийн хорих ялыг НЭГ ЖИЛИЙН хорих ял болголооЕрөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэЕрөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд хэсэгчилсэн ХОРИГ тавилааХҮН-аас Д.Сумъяабазарыг хариуцлага хүлээж, огцрохыг шаардлааУИХ-ын гишүүд: Эв нэгдлийг хангах үүргээ умартсан Ерөнхийлөгчийн "огцруулах" асуудлыг хөндөх ёстойМАН-ын УЗ: Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжлээХ.Баясгалан: Автомашины худалдан авалтыг холбогдох хуулийн дагуу явуулсанӨнөөдөр МАН-ын Бага хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулнаМонголд вакцин нийлүүлэх Энэтхэгийн Серум үйлдвэрт гал гарчээЗасгийн газар анх удаа өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлооХ.Нямбаатар: Шүүгчид Төрийн ордны 3 давхарт ирж хэнд хэдэн жилийн ял оноох үүр даалгавар авдагХ.Баттулга: Ерөнхий сайдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байнаУИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байнаУ.Хүрэлсүх: Ерөнхийлөгч ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би огцрох шийдвэр гаргалааМАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ
“Насны хишиг”-ийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар авна

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас  “Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдэд олгодог тэтгэмжийг ирэх хоёрдугаар сарын 10-аас олгоно гэж мэдээлэв. Иргэдийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар бүртгэж, дансаар нь олгох юм байна. Тус газрын мэдэгдсэнээр ахмад настан болон одонтой ээжүүд И-халамж цахим сайтад арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлнэ. Тодруулбал, иргэд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр очих албагүй, И халамж.мн сайт руу орж, цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж, тэтгэмж авах банкны нэрээ бичээд хүсэлтээ гаргах аж.

Иргэд дансаа зөв холбосон тохиолдолд халамжийн мөнгө дансанд нь бүтэн орно гэдгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас онцлов. “Насны хишиг”, Эхийн алдар” одонтой ээжүүд тэтгэмжээ авахын тулд бүртгэлээ сар шинийн баяраас өмнө хийх шаардлагатайг анхаарууллаа.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.