Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Үе үеийн Ерөнхий сайдаас хэн нь цар тахлын үед эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүй авч явж чадах байсан бэ?

Монгол Улсын түүхэнд одоогоор 30 дахь Ерөнхий сайд тодорч, У.Хүрэлсүхийн Засгийн газар гүйцэтгэх засаглалыг удирдаж байна. Одоогийн Ерөнхий сайдын үед дэлхий даяар Ковид 19 цар тахал тархаж, улмаар Монгол Улсад анх удаагаа бүх нийтийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон. МҮХАҮТ-аас өнгөрсөн оны сүүлээр гаргасан судалгаагаар цар тахлын үед Монголын эдийн засаг өдөрт 60 тэрбум төгрөгийн алдагдалд хүлээж байна гэсэн судалгааг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл иргэдийн худалдан авах чадвар муудахын хэрээр дотоодын эдийн засаг хурдацтай унаж байна.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед өмнөх туршлагатай Ерөнхий сайдууд ямар бодлого хэрэгжүүлэх байсан бол гэдэг нь ард иргэдийн сонирхлыг татаж байна. Ерөнхий сайдуудыг хийх, хэрэгжүүлсэн ажлаар нь дүгнэн эдийн засгийн хүндхэн нөхцөлд хэрхэн ажиллаж байсныг эргэн санацгаая.

  • Д.Бямбасүрэн Ерөнхий сайд асан 1990-1992 он

БНМАУ-ын сүүлийн Засгийн газрын Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 1990 оны ардчилсан анхны сонгуулиар Ерөнхий сайд болж 1992 он хүртэл ажилласан. Тухайн үед хоёр хөршөөсөө өөр гадаад харилцаагүй байсан улсынхаа гадаад харилцаанд хамаг анхаарлаа хандуулж, улмаар Япон болон Дэлхийн банктай түншилж, Монголын ядруу эдийн засагт 320 сая ам.долларын буцалтгүй тусламж орж ирснээр дотоодын эдийн засаг хэсэгтээ сөхрөхөөргүй болсон. Үүнээс хойш П.Жасрай Ерөнхий сайд байхдаа инфляци 325 хувьтай байсан үед Засгийн газрыг удирдсанаар хоёр жилийн дотор хямралаас гарч, картын системийг халсан. Түүний дараа М.Энхсайхан Ерөнхий сайд болж, эдийн засгийн реформыг хийж, төрийн өмчийг задалж, хувийн сектор бий болгох ажлыг эрчимжүүлсэн.

Дараа нь Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, Н.Энхбаяр, М.Энхболд нарын Ерөнхий сайдууд ажиллаж байсан. Тухайн он жилүүдэд ДНБ-ний өсөлт  эерэг байсаар ирсэн ч Сү.Батболдын Засгийн газрын үед буюу 2011 онд ДНБ-ний өсөлт 17,3 хувьд хүрч хамгийн өндөр өсөлтийг үзүүлж байлаа.

  • Сү.Батболд Ерөнхий сайд 2009-2012 он

Энэ үе бол Дэлхийн эдийн засгийн их хямралын үе байв. Тухайн үед Оюутолгой, Таван толгойн төслүүдийг шинээр эхлүүлэх нь том хүчин зүйл болж байсан. Мөн боловсруулах үйлдвэр, барилгажилт, дэд бүтцийн томоохон бусад төслийг идэвхжүүлж, Засгийн газраас анхаарал хандуулж ажилласнаар эдийн засаг өсөлттөй гарсан. Сөхөрсөн эдийн засгийг 17.5 хувьд хүргэсний хүчинд 8 хувийн зээлийг анх бий болж олон өрх айл ипотекийн зээлээр байртай болох эхлэл тавигдсан. Мөн улсын хэмжээний хөгжлийн төсөл болох зам, эрүүл мэнд, боловсрол, барилга зэрэг бүх салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн. Хөрөнгийн зах зээлийн шинэчлэл ч эхлэв.

Түүнчлэн Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа 2012 онд  1072 ширхэг хувьцааг иргэн бүрт өгөх шийдвэрийг гаргасан. Монгол Улсын иргэн бүр “Эх орны хишиг” 1.5 сая төгрөг, Тавантолгойн хувьцаа, ахмадын нэг сая төгрөг, оюутны сургалтын хоёр удаагийн төлбөр нэг сая төгрөг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн төлбөр, сар бүр 21 мянган төгрөг зэрэг хэлбэрээр энэ ордын үр шимийг хүртсэн. Оюутолгойн гэрээнд Монголын тал ашигтайгаар өөрчлөлт оруулсан түүхэн шийдвэр мөн л Сү.Батболд Ерөнхий сайдын үед гарч байв. 2011 онд Оюутолгойн гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг гэрээнд оруулснаар Монголын тал олон зуун сая ам.долларын төлбөрөөс чөлөөлөгдсөн юм.

  • Ч.Сайханбилэг Ерөнхий сайд 2014-2016 он

Монголын эдийн засгийн голлох тоглогч болох Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой төслүүдэд маш том алхам хийсэн. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа гөжөөд суучихсан байсан Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголд авчирсан. Энэ нь нийгэмд талцал, хардлагыг төрүүлсэн ч Оросуудад байсан 49 хувь Монголд орж ирсэн нь үнэн. Түүний ачаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж, Эрдэнэт 100 хувь Монголынх болж ашигаар нь өнөөдөр бид цахилгаан, дулаан, хог, усны төлбөрөө даалгаж байна. 

  • Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд 2016-2017 он

Монгол Улс 2016 онд дефольт буюу дампуурлаа зарлахдаа тулаад байсан хүнд үе бөгөөд эдийн засгийн өсөлт 1,2 хувьтай байлаа. Тэрээр Засгийн газраа байгуулсны дараа ОУВС-ийн хөтөлбөрийг яг хэрэгтэй үед нь, Монголд ашигтай хэлцэл хийж оруулсан. Үр дүнтэй байсан уу, үгүй юү гэдгийг 1.2 хувьтай байсан эдийн засаг 5.3 хувь хүртэл өссөнөөс харж болно.

  • У.Хүрэлсүх 2017 оноос хойш

Тэрээр нэг удаа “2016 онд эдийн засаг гэдэг хүн сэхээн амьдруулах тасагт орчихсон байсан. 2017 онд энгийн тасагт гаргасан. 2018 онд гэрт нь гаргалаа. 2019 онд ажилд нь орууллаа” гэж хэлэв.  Ер нь байнга шахам ийм зүйл ярьж явдаг. Гэтэл 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 9.7 хувиар унажээ. Экспорт 40 гаруй хувиар унаж, төсвийн алдагдал өссөөр ДНБ-ний бараг 10 хувьтай тэнцэж ирэв. Үүнээс гадна Улсын гадаад өр эрс өслөө. 2020 оны 3-р улирлын байдлаар Засгийн газрын гадаад өр 8 тэрбум ам.дол, Монголбанк 2.1, арилжааны банкууд болон ББСБ-ууд 1.8, бусад салбарууд 8, компани хоорондын зээл 11.2, нийт 31.2 тэрбум америк доллар болоод байна. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх Засгийн газрыг толгойлох хугацаандаа эдийн засгийг тэтгэсэн дорвитой арга хэмжээ хэрэгжүүлсэнгүй. Тиймээс Монгол Улсын эдийн засгийг Азийн хөгжлийн банк болон санхүүгийн бусад томоохон байгууллагууд 2021 онд илүү ихээр унаж, 1990 оны түвшинд хүртэл унана гэсэн баргар тооцоолол дэвшүүлээд байна.

Цар тахал Монгол Улсыг нөмөрч 2020 оны 1-р сараас хил хааснаар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Засгийн газраас компаниуд, иргэд рүү чиглэсэн арга хэмжээ авч байна гэх боловч бодлого хөрсөнд буусангүй. Түүний яриад байдаг газрын тосны үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт нь зөвхөн түүнийх биш өмнө Ерөнхий сайдуудын хийх хэрэгжүүлж байсан ажлын үр дүн.

 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.