Уншиж байна...
ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ, СЕМИНАР БОЛЛООД.Загджав: Хонконгт үндэснийхээ аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудалД.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болноАзийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алданаӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАНИЙТИЙН ДУУНЫ 99 ДУУЧИН ХАМТАРЧ, ХҮНДЭТГЭЛИЙН ЛАЙВ ТОГЛОЛТ ХИЙНЭ“ФАНТАСТИК” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УОК-Т НАЙМАН САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛААБ.ЖАРГАЛАН АН-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛООЛУ.ГАНТӨМӨР: КОМПАНИУДЫН 500 САЯАС ДООШИХ ЭРҮҮЛ ЗЭЭЛИЙГ ЖДҮ-ГИЙНХЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭМОНГОЛЫН БАГ ЦАХИМ СПОРТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛООХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГА БОЛГОНОУЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭТАВДУГААР САРЫН 7-НД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮДПРИУС АВТОМАШИНТАЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
ГУРАВДУГААР РЕЙХ-ИЙН АЛТ ХААШАА АЛГА БОЛСОН БЭ

Хэзээ нэгэн цагт төр барьж, улс удирдаж байсан хүмүүс мэдээж өөрийн, тухайн төрийнхөө хөрөнгө мөнгөтэй, алттай, нөөцтэй байсан. Гэвч цагийн эрхээр ялж ялагдахын босгон дээр ирэхдээ алт эрдэнэс, хөрөнгө мөнгөө нуун далдалдаг. Зарим нэгэн нь бүр алт эрдэнэсээ нууж далдлахад оролцсон хүмүүсээ бүгдийг нь хороож ул мөргүй болгодог, энэ хэрээрээ хожим хойч үед илрэлгүй түүхийн нууц хэвээр үлддэг гэнэм. Бид Зөвлөлт засгийн эсрэг боссон, Омскийн Засгийн газрын тэргүүн, Оросын дээд ерөнхий захирагч Колчак, Богд хаант төрийг сэргээн байгуулж өгсөн Барон Унгерний алт хаачсан бэ гэдэг асуултуудыг мэднэ, хариу нь өнөө болтол тодорхойгүй нууц хэвээр. Энэ удаа бид гуравдугаар Рейхийн удирдагч Адольф Гитлерийн Засгийн газрын алт хаачсан бэ гэдэг асуултын хариуг хайцгаая.

 

ГУРАВДУГААР РЕЙХИЙН АЛТ

Австрийн Бад-Аусзее хотхон бол жуулчдын их сонирхож очдог газар. 70 гаруй жилийн өмнө чухам энд урвагч генерал Власовын байшин, Геббельсийн зуслан Отто Скорценийн харш байсан нь өнөө ч хэвээрээ. Гуравдугаар рейхийн алтны нөөцийн ул мөр яг энд л сураг алдарсан гэдэг. Гуравдугаар рейхийн мянга мянган тонн алт, цагаан алт, хэдэн зуун кг эрдэнэс, Европын орнууд ЗХУ-ын музейнүүдээс хулгайлж цуглуулсан уран зургууд ачсан хэдэн арван вагон 1945 оны дөрөвдүгээр сард Бад-Аусзеегийн төмөр замын өртөөн дээрээс алга болсон байдаг. Энэ бүхнийг өнөөгийн ханшаар үнэлбэл 500 тэрбум ам.доллар болно.

СУРАГ АЛДАРСАН 277 ДУГААР ГАЛТ ТЭРЭГ

Рейхсбанкийн доод хонгилд байсан алт бол нийт алт биш гэж судлаач Герхард Заунер хэлж байна. 1945 оны хоёрдугаар сараас эзлэгдсэн хотуудаас бүх үнэт зүйлсийг нь Кальцкаммергутын уул руу зөөсөн. Италийн дарангуйлагч Муссолины алтны нөөц, Хорватын Павеличийн дэглэмийн алт, Белгийн банкны хоёр хайрцаг эрдэнэс тэнд байсан. СС-ийн казакийн корпус, генерал Власовын штабын гулдмайлсан цагаан алт, татарын “Идель-Урал” легионы алтан зооснууд, Словакийн дарангуйлагч Тисогийн маргад эрдэнэс гээд үнэлэх аргагүй зүйлс байсан. Дайны дараа америкчууд Топлицзе орчмын нуурын ёроолоос алт бүхий хайрцгууд олсон ч энэ нь рейхийн эрдэнэсийн дөнгөж тавны нэг л байсан юм. Бусад нь усанд хаясан чулуу шиг алга болсон. 1944 оны наймдугаар сарын 10-нд Адольф Гитлерийн захиргааны дарга “Үндэсний №2” Мартин Борман Страсбургийн “Мезон Руж” зочид буудалд нууц зөвлөгөөн хийж рейхийн мөнгийг хил давуулах талаар Швейцарийн санхүүчидтэй зөвлөлдсөн гэдэг. Энэ хэргийг гүйцэлдүүлэх бүрэн эрхт төлөөлөгчөөр Базельд төвтэй Олон улсын тооцооны банкийг (BIS) томилжээ. Чухам энэ банкны туслалцаатайгаар М.Борман Аргентин, Чили, Перутай 10 тэрбум валютын тооцоо хийсэн гэнэ.

Гэхдээ асар их хэмжээний алт, цагаан алт нь “шилжүүлэх” аргагүй нөхцөл байдалд байсан хэрэг. 1945 оны нэгдүгээр сарын 31-нд Германы Сангийн сайд Вальтер Функ энэ бүх үнэт зүйлсийг “Аюулгүй газарт” шилжүүлэх санал тавьсан байна. Ингээд Берлинээс эзэнт гүрний алт эрдэнэсийг ачсан 24 вагонтой 277 дугаар галт тэрэг хөдөлсөн ч сураггүй алга болж холбоотнуудын олсон мэдээллээр бол хаана ч очоогүй гэнэ. Эхлээд үнэт зүйлсийг Баварын Оберзальцбургт хүргэсэн гэж Венагийн түүхийн ухааны профессор Эрнст Голдберг хэлж байна. Тусгай галт тэргийг СС-ийн штандартенфюрер Отто Скорцени удирдан эхлээд Австрийн нуур бүхий ууланд хүргэхээр гарсан гэдэг. Дайны дараа холбоотнууд Скорценид эрдэнэсийг өөр газар тусгайлан нуусан гэж үзжээ. Чухам хаана...

ХУДАЛ МЭДЭЭЛЛҮҮД

1950-иад онд нутгийн Зальцкаммегутын Топлицзее болон Грюнзее нууранд эрдэнэс хайгчид Гуравдугаар рейхийн эрдэнэсийг хайжээ. Эндхийн “Загасчны овоохой” зоогийн газрын эзэн Альбрехт Сьений үгээр бол нутгийнхан ч энэ ажилд тусалцгаасан гэнэ. Ингээд Топлицзе нуурын 100 метрийн гүнээс Британийн хуурамч фунт стерлинг, зургаан хайрцаг алт, нацист германы шагналууд олжээ. Өөр ямар ч эрдэнэс, Нидерландын хатан хааны цуглуулгын алмаз, бадмаараг эрдэнийн чулуу, данийн банкны алтан гулдмай байсангүй.

“Энэ алтны дардас, дугаарыг сайн хар даа” хэмээн Deutsche Re­ichsbank гэсэн бичигтэй, хас тэмдэг бүхий дардастай алтан гулдмайг түүхч Герхард Заунер харуулаад энэ бол 12.5 кг жинтэй. Үүнийг 1974 онд би Грюзнее нуурын 70 метрийн гүнээс өөрөө олсон. Дугаар нь В425, чухам ийм серийн алт Берлинээс гараад сураггүй болсон 277 дугаар галт тэргэнд л байсан. 1945 оны наймдугаар сард Потсдамд болсон бага хурлаас Гуравдугаар рейхийн алтны нөөцийг Британи, АНУ, Франц, ЗХУ гэсэн холбоотнууд тэнцүү хувааж авах шийдвэр гаргасан. Тэгэхээр ЗХУ 100 тэрбум ам.доллар авах ёстой гэсэн үг. Гэтэл тэр алт нь хэн ч мэдэхгүй газарт нууц байдаг. Алт, эрдэнэс тээсэн “Функийн галт тэрэг” буюу 277 дугаар галт тэрэг хүрэх ёстой газраа хүрсэнгүй. Рейхийн “Зюд-Руссланд” цагдаагийн дарга СС-ийн штандартенфюрер Йозеф Спасилийн даргалсан Зөвлөлт Украины банкны алт бүхий гурван вагон Альтзее нуурын орчим алга болжээ. Румыны сүмийн алт бүхий нэг вагон Бад-Аусзее өртөөний тэндээс сураг алдарсан байна.

“Муссолины нөөц” 120 тонн алттай вагоныг СС-ийн тусгай бүлэг Италийн хойд нутгаас авч явсан нь Бад-Ишль өртөөнөөс алга болсон байна. Хожим 1983 онд хаягдсан худгаас 20 тонныг нь л олж авсан. Хорватын дарангуйлагч Павеличийн 100 тонн алтыг Австрийн Грац руу авч явсан гэдэг ч ганц зоос л олсон. 1983 оны зун Бад-Аусзеегийн ойд төөрсөн жуулчид нэг бяцхан байшинд хүрч очиж. Гэтэл байшингийн дээвэр, ханыг Рейхсбанкны алтаар өрсөн байсан нь хэдэн арван сая ам.доллараар үнэлэгдэхээр байсан гэдэг. Австрийн прокурорын газар үүнийг 1945 онд нацистууд алтаа барилгын материал хэлбэрээр хил давуулж байж гэсэн мэдэгдэл хийсэн.

АЛТТАЙ МАШИНЫ ЖОЛООЧ

Энэ бол М.Борманы төлөвлөгөөний нэг хэсэг гэж өнөөх судлаач Эрнст Голдберг хэлж байна. Герман бууж өгөхөөс долоо хоногийн өмнө Зальцкаммергутын үнэт эдлэлийн газрууд амралтгүй ажиллаж алтаар барилгын материал, тогоо шанага, хайруулын таваг хийсэн. Заксенхаузений хорих лагерьт английн фунт стерлингийг хуурамчаар хийх ажил хариуцаж байсан СС-ийн штандартенфюрер Фридрих Швенд эхлээд Испанид, дараа нь Перуд “алтан машинаар” зугтаж гарсан. Дайны дараа Швенд Австриас тонн тонн цэвэр алт гаргаж байсан гэдэг. Гуравдугаар рейхийн алт эрдэнэсийн нууцыг хадгалсан байж болох газрыг тэмдэглэсэн Зальцкаммергут орчмын ой нуурын зургийг харуулж байж болох газрыг улаанаар тэмдэглэсэн байдаг. Мэдээж өндөр ууланд, хүнгүй битүү ширэнгэ. Нууранд нуусныг бол зүгээр нэг живүүлчхээгүй, СС-ийн гүнд шумбагчдын тусламжтайгаар тусгайлан нуусан. Тэр бүү хэл цаас, картон, шороо хийсэн контейнер орхиж төөрөлдүүлсэн.

Алт эрдэнэсийн хувьд асар их. Бельги, Нидерландаас гэхэд л немцүүд бараг хагас тэрбум ам.доллараар үнэлэгдэх алтан гулдмай хураан авсан нь өнөөгийнхөөр бол 30 дахин ихээр үнэлэгдэнэ. Германууд Австри, Чехийн 104 тонн шахам алтыг, Дани, Франц, Польшийн алтны нөөцийн тэн хагасыг, британийн, америкийн 111 сая ам.доллараар үнэлэгдэх хувьцааг дээрэмдсэн. Энэ бол фашистуудын дээрэмдсэн хэдэн зуун банк, үнэт эдлэлийн мянга мянган дэлгүүрийг тооцохгүйгээр шүү дээ. Дээр нь бөөнөөр хорих лагериудын хоригдлуудын алтан шүд гэхэд л хэдэн мянган шуудай бий. Зөвхөн Освенциумын лагерь гэхэд ийм шүдээр дөрвөн жилд 8000 кг алтан гулдмай гаргаж байсан юм шүү дээ. Борманы төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн СС-ийн тусгай үүргийн тэргүүн Отто Скорцени л хамаг гол нууцын эзэн. Тэр чухам энэ бүх алт эрдэнэсийг хааш нь үгүй хийв. Түүнийг энгийн хувцас өмсчихсөн явсныг 1945 оны тавдугаар сарын 16-нд Топлицзее нуурын орчмоос америкийн эргүүлийнхэн баривчилсан ч байцаалт дээр тэр дандаа хоосон газруудыг зааж өгсөн. Гурван жилийн дараа тэр олзноос зугтаажээ.

1975 онд Испанийн Мадридад нас барахынхаа өмнө зөвлөлтийн зохиолч Юлиан Семёновт /Хаврын 17 учрал романы зохиолч/ ярицлага өгч илэн далангүй ярьсан байдаг.

“Би хас тэмдгэн дардастай алтан гулдмайг Перуд харсан. Тэнд Рейхсбанк бий. Өнөө болтол энэ гулдмайнууд Гондурасын банкинд байгаа” гэж Юлиан Семёнов хэлсэн байдаг. “Гайхах юмгүй Рейхийн Сангийн сайд Функ 1945 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр Скорценитэй хамт явахаар шийдэж “Алтыг хэнд ч өгөхгүй, Отто” гэсэнд Скорцени “Мэдээж. СС-ийнхэнд захирагдана, нацистууд үнэт зүйлсээ мафийнхны тусламжтайгаар авч гарна” гэсэн гэнэ.

Алт ачсан хэдэн арван вагон Бад-Аусзеегаас Югославын хил дээрх Грац хот хүрээд тавдугаар сарын 9-нд цагаан туг өргөн, алтыг епископ Алоизу Худальюгийн командалсан СС-ийн “Кама” дивизийн хорват офицерууд хамгаалалтад авсан гэсэн яриа бий. Грацын иргэн, Ватиканы австри сүмийн төлөөлөгч, Гитлерийг шүтэн бишрэгч энэ хүн неаполийн мафийн каморрой нартай хэдийнээс холбоотой хүн байж. Энэ бас л нэг хувилбар. Берлинээс 1945 оны нэгдүгээр сарын 31-нд хөдөлсөн үнэт эрдэнэс бүхий галт тэрэг хоёрдугаар сард Мюнхенд очоод дараа нь Зальцбург, цаашаа Бад-Аусзее орж тавдугаар сарын 7-8 гэхэд өмнө зүг хөдөлж Грац орсон хэрэг.

АЛГА БОЛСОН ЭРДЭНЭС

-СС-ийн казак корпусын 50 тонн цагаан алт. Казакууд холбоотнуудад Грюнзее нуурын орчим дахь нууц газруудыг зааж өгсөн боловч бүгд хоосон байсан.

-Унгарын дарангуйлагч Салашийн 150 хайрцаг алт. Маттзее нуур орчмын ууланд нуусан гэдэг. Гэгээн Стефаны титэм, бусад эрдэнэстэй 15 хайрцгийг америкчууд олсон. Титмийг Унгарт эргүүлэн өгч, алтыг АНУ-ын Форт-Нокст хадгалсан байна.

-СС-ийн “Идель-Урал” татар легионы 20 торх алтан зоос. Британичууд хайсан ч хөвөн бүхий торх л олсон.

-Австрийн гауляйтер Август Айгруберийн гурван төмөр чингэлэгт хийсэн алмааз эрдэнэс. 1975 онд усанд шумбагчид Айгруберийн гэрийн ойролцоох Альтаусзеегийн нуурнаас ганцхан чингэлгийг нь олсон.

-Эстонийн СС-ийн 200 кг алт. Эстонийн фашист, өөрөө удирдагч Хяльмар Мяэ 1944 онд Кальцкаммергутэд шилжүүлж аваачсан. СС-ийн 20 дугаар дивизийнхний еврейчүүдээс булаасан энэ алтыг Скоценид хүлээлгэн өгсөн гэдэг ч сураг алдарсан.

-1945 олны дөрөвдүгээр сарын 7-нд зөвлөлтийн 90 дүгээр явган дивизийн тагнуулчид Баруун Тюрингийн давсны Меркерз уурхайгаас Гуравдугаар Рейхийн алтны зарим хэсгийг олсон. Тагнуулчдад энэ уурхайд ажиллаж байсан хоригдол франц эмэгтэй тусалсан гэдэг. 1945 оны хоёрдугаар сард Рейхсбанкны захиргаа улсынхаа алтны нөөцийн зарим хэсэг, 238 сая рейхсмарк, Берлиний музейн ховор зургууд байсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://snews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.