Уншиж байна...
МАН 100 жилийн ойгоороо биет болон биет бус өв соёлыг сэргээх тухай хуулийн төсөл өргөн баривЛ.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэн өнөөдрийн онгоцонд суух иргэдийн дунд бүртгэгдээгүй байсанЖ.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байнаУлсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2.3 хувиар өсжээЦар тахлын үед дэлхийн улс орнууд бизнесийн салбараа хэрхэн дэмжиж байна вэ?АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 8.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олговМонгол эрдэмтдийн бүтээсэн Элиза хэмээх оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээДээд шүүх: АН дотоод асуудлаа шийдвэрлэтэл үндсэн дүрмийн өөрчлөлтийг батлахаас татгалзлааБанкны тухай хуулийн төсөл: 2023 оны эцэс гэхэд бүх банк хувьцаат компанийн хэлбэрт бүрэн шилжинэС.Ганбаатар: ШЕЗ, Сахилгын хороог УИХ томилно гэдэг нь хараат бус шүүх засаглал Монголд устлаа гэж ойлголооД.Нарангэрэл: БНХАУ-д коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст зүрх, судас, бөөр, уушгинд архаг өвчний үлдцүүд илэрч байгааМонгол Улсын нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурсан байнаГ.Занданшатар: 32 жил ажилласан шүүгч нэмэгдэлтэйгээ 5.2 сая төгрөгийн цалин авч байнаХ.Бадамсүрэн 512 сая төгрөгийн үнэтэй Mercedes-Benz G Class-аа буцааж мөнгө нь "Эрдэнэт" үйлдвэрийн дансанд орлооБаянзүрх дүүргийн 17-р хороонд энэ сарын 16-ны 23 цаг хүртэл хөл хорио тогтоолоо
Улаанбаатарт гацсан иргэдийг 12 дугаар сарын 01-ний өдрөөс нутаг буцаана
Улсын онцгой комиссын хурал 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан:
- Иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаах. Үүнтэй холбоотой гаргасан түр журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд дэлгэрэнгүй танилцуулах
- Нутаг буцах иргэдээс PCR-ын шинжилгээг бөөгнөрөл үүсгэхгүй авах, шинжилгээний нэмэлт цэг байгуулах бэлтгэлээ бүрэн хангах
- Иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авч байх зорилгоор хөгжүүлсэн гурван аппликейшнийг нэгтгэн нэг болгож 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэвтрүүлэх болов.
Аппликейшн нэвтрүүлснээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд QR код уншуулан халдвар гарсан байршил, ойрын болон дам хавьталд өртсөн эсэх зэрэг мэдээллийг шуурхай авах боломж бүрдэх юм. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах, бэлэн байдлын зэргийг бууруулах эсэх талаар энэ хурлаар хэлэлцээгүй. Нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, гарах шийдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа үндэслэл, тооцоо, судалгаатай боловсруулж ирүүлэхийг комиссын гишүүд, нийслэл, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгалаа. Энэ долоо хоногт багтаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Гамшигтай тэмцэх тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, Улсын онцгой комиссын хурлуудаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар комиссын гишүүдэд үүрэг болгов.
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.