Уншиж байна...
Дээд шүүх: Н.Номтойбаярт оноосон 5,5 жилийн хорих ялыг НЭГ ЖИЛИЙН хорих ял болголооЕрөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэЕрөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд хэсэгчилсэн ХОРИГ тавилааХҮН-аас Д.Сумъяабазарыг хариуцлага хүлээж, огцрохыг шаардлааУИХ-ын гишүүд: Эв нэгдлийг хангах үүргээ умартсан Ерөнхийлөгчийн "огцруулах" асуудлыг хөндөх ёстойМАН-ын УЗ: Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжлээХ.Баясгалан: Автомашины худалдан авалтыг холбогдох хуулийн дагуу явуулсанӨнөөдөр МАН-ын Бага хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулнаМонголд вакцин нийлүүлэх Энэтхэгийн Серум үйлдвэрт гал гарчээЗасгийн газар анх удаа өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлооХ.Нямбаатар: Шүүгчид Төрийн ордны 3 давхарт ирж хэнд хэдэн жилийн ял оноох үүр даалгавар авдагХ.Баттулга: Ерөнхий сайдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байнаУИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байнаУ.Хүрэлсүх: Ерөнхийлөгч ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би огцрох шийдвэр гаргалааМАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ
Орон нутаг руу буцах иргэдийг 10, 10-аар нь PCR шинжилгээнд хамруулна

Коронавируст халдврын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах Түр хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэд болон оюутнуудын асуудлыг иргэд их асууж байна. Мөн орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэд  ч байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ" гэж асуулаа.  

Шадар сайд Я.Содбаатар: Энэ долоо хоногийн сүүлээр бүртгэлийн программ ажиллуулж эхэлнэ. Энэ программаар дамжуулан тухайн иргэнийг шинжилгээнд хамруулах цэг, өдөр, цагийг мэдэгдэх юм. Орон нутаг руу явах иргэдийг түргэвчилсэн оношлуураас гадна 10, 10-аар нь багцлан PCR шинжилгээнд хамруулна. Тэгэхгүй бол эрүүл бүс рүүгээ халдвар алдах эрсдэл байна. Ойрын үед энэ ажлыг зохицуулж, иргэдийг гаргана. Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг 12 дугаар сарын 1 гэхэд хотоос гаргана" гэлээ. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.