Уншиж байна...
Дээд шүүх: Н.Номтойбаярт оноосон 5,5 жилийн хорих ялыг НЭГ ЖИЛИЙН хорих ял болголооЕрөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэЕрөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд хэсэгчилсэн ХОРИГ тавилааХҮН-аас Д.Сумъяабазарыг хариуцлага хүлээж, огцрохыг шаардлааУИХ-ын гишүүд: Эв нэгдлийг хангах үүргээ умартсан Ерөнхийлөгчийн "огцруулах" асуудлыг хөндөх ёстойМАН-ын УЗ: Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжлээХ.Баясгалан: Автомашины худалдан авалтыг холбогдох хуулийн дагуу явуулсанӨнөөдөр МАН-ын Бага хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулнаМонголд вакцин нийлүүлэх Энэтхэгийн Серум үйлдвэрт гал гарчээЗасгийн газар анх удаа өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлооХ.Нямбаатар: Шүүгчид Төрийн ордны 3 давхарт ирж хэнд хэдэн жилийн ял оноох үүр даалгавар авдагХ.Баттулга: Ерөнхий сайдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байнаУИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байнаУ.Хүрэлсүх: Ерөнхийлөгч ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би огцрох шийдвэр гаргалааМАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ
Т.Мөнхсайхан: Халдварын голомт нэмэгдээд байвал хөл хориог зогсоох боломжгүй

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаж байна. 

Хуралдааны үеэр Шадар сайд, Эрүүл мэндийн сайд болон бусад албаныхан гишүүдийн асуултад хариулж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 12-р сарын 1-нээс хойш хөл хориог яах вэ гэдэг хүлээлт иргэдийн дунд их байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс яах вэ?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Халдвар хэрхэн үргэлжлэхээс 12-р сарын 1-нээс хойш хатуу хөл хориог хэрхэх шийдвэр гарна. Өнөөдрийн байдлаар хөл хорио үргэлжилнэ, зогсоно гэдэг шийдвэр гаргахад эрт байна. Халдвар голомтолсон, нийтийг хамарсан халдвар гарах уу гэдгээс шийдвэр гарна. Халдвар нэмэгдээд байвал хөл хориог зогсоох боломжгүй. Сэлэнгэ аймагт коронавирусийн тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа. Тухайлбал, Сэлэнгэ аймагт 82, 90 настай хүн халдвар авсан нь тогтоогдсон. Өндөр настай хүмүүсийн биеийн байдал хүндрэх тохиолдол ажиглагдаж байна.  

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Гаргасан бүх шийдвэр чинь ойлгомжгүй, иргэдийг бухимдуулж байна. Энэ асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ. Нийслэл, Засгийн газар, УОК гээд шийдвэр өөр өөр гарч байна 

Шадар сайд Я.Содбаатар: 1.7 сая хүний хөл хориог хязгаарлах тухай шийдвэрийг хумилт хийхдээ өмнөх өдрийн машины ачаалал, хөдөлгөөний ачааллыг харж байгаад гаргасан. Үүнээс өөр гарсан шийдвэр буцсан зүйл байхгүй. Шийдвэр бүр бүх хүнд таалагдах боломжгүй, УОК зайлшгүй авах арга хэмжээг авч байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Коронавирус анх Уханьд гарахдаа нэлээд хүнд хэлбэрээр илэрч байсан гэдэг мэдээлэл бид авч байсан. Энэ тахал уу уу ханиад уу гэдгийг Эрүүл мэндийг сайдаас тодруулмаар байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Вирус мутацид орж байгаа тохиолдол олон улсад бүртгэгдэж байгаа.  Ер нь нийт өвчилж байгаа тохиолдлын 80 хувь нь хөнгөн хэлбэрээр тусаж байна. Мөн манай улс эрт илрүүлэлт хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа учраас хөнгөн тусаж байгаа. Түүнчлэн дархлаа тогтолцооны хувьд хүн бүр газар орон, идэж ууж байгаа зүйлээсээ шалтгаалан өөр өөр байдаг. Энэ дээр манай улсын онцлогтой зүйлүүд байх талтай. 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.