Уншиж байна...
Дээд шүүх: Н.Номтойбаярт оноосон 5,5 жилийн хорих ялыг НЭГ ЖИЛИЙН хорих ял болголооЕрөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэЕрөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд хэсэгчилсэн ХОРИГ тавилааХҮН-аас Д.Сумъяабазарыг хариуцлага хүлээж, огцрохыг шаардлааУИХ-ын гишүүд: Эв нэгдлийг хангах үүргээ умартсан Ерөнхийлөгчийн "огцруулах" асуудлыг хөндөх ёстойМАН-ын УЗ: Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжлээХ.Баясгалан: Автомашины худалдан авалтыг холбогдох хуулийн дагуу явуулсанӨнөөдөр МАН-ын Бага хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулнаМонголд вакцин нийлүүлэх Энэтхэгийн Серум үйлдвэрт гал гарчээЗасгийн газар анх удаа өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлооХ.Нямбаатар: Шүүгчид Төрийн ордны 3 давхарт ирж хэнд хэдэн жилийн ял оноох үүр даалгавар авдагХ.Баттулга: Ерөнхий сайдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байнаУИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байнаУ.Хүрэлсүх: Ерөнхийлөгч ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би огцрох шийдвэр гаргалааМАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ
Эрээн хотоос “Сэтгэлийн дэм” тусламжийн аян Монгол улс руу хөдөллөө
Монголчуудад туслахаар Эрээн хотод амьдардаг Цэнгэл “Сэтгэлийн дэм” аянг зохион байгуулж 3 хоногийн дотор 206 хүн хамрагдаж нийт 410,000 юань буюу 178 сая төгрөгтэй дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн цугларчээ. Энэхүү тусламжийг Нийслэлийн Онцгой Комиссын хамт олонд хүргэх юм.

Тус хандивын аяныг тав хоногийн хугацаанд зарласан боловч Эрээний хилийг 23-ны өдрөөр тасалбар хааж буйтай холбоотойгоор 23-ны өдрийн 16:00 цаг хүртэл л үргэлжлүүлжээ. “Сэтгэлийн дэм” хандивын аяныг санаачлан хэрэгжүүлсэн Цэнгэл гэх залуу Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж байгаа гэнэ. Цэнгэлийн хувьд Монголчуудад туслах “Сэтгэлийн дэм” аяны талаарх мэдээллээ вичатаар олон нийтэд хүргэсэн бөгөөд энэхүү сайн үйлсийн аянд ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн хот, Авга хошуу, Эрээн хотын иргэд болон гадаадад амьдардаг Өвөрмонголчууд хүртэл нэгджээ. Хандиваар цугласан бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангасан цоо шинэ бараа бүтээгдэхүүн бөгөөд уг ажлыг Нийслэлийн онцгой комисст шуурхай хүлээлгэн өгөх ажилд Эрээн хотын Консулын газар дэмжлэг үзүүлж байгаа юм.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.