Уншиж байна...
МАН 100 жилийн ойгоороо биет болон биет бус өв соёлыг сэргээх тухай хуулийн төсөл өргөн баривЛ.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэн өнөөдрийн онгоцонд суух иргэдийн дунд бүртгэгдээгүй байсанЖ.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байнаУлсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2.3 хувиар өсжээЦар тахлын үед дэлхийн улс орнууд бизнесийн салбараа хэрхэн дэмжиж байна вэ?АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 8.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олговМонгол эрдэмтдийн бүтээсэн Элиза хэмээх оношлуурын туршилт амжилттай болж, оюуны өмчийн эрхээ авчээДээд шүүх: АН дотоод асуудлаа шийдвэрлэтэл үндсэн дүрмийн өөрчлөлтийг батлахаас татгалзлааБанкны тухай хуулийн төсөл: 2023 оны эцэс гэхэд бүх банк хувьцаат компанийн хэлбэрт бүрэн шилжинэС.Ганбаатар: ШЕЗ, Сахилгын хороог УИХ томилно гэдэг нь хараат бус шүүх засаглал Монголд устлаа гэж ойлголооД.Нарангэрэл: БНХАУ-д коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст зүрх, судас, бөөр, уушгинд архаг өвчний үлдцүүд илэрч байгааМонгол Улсын нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар буурсан байнаГ.Занданшатар: 32 жил ажилласан шүүгч нэмэгдэлтэйгээ 5.2 сая төгрөгийн цалин авч байнаХ.Бадамсүрэн 512 сая төгрөгийн үнэтэй Mercedes-Benz G Class-аа буцааж мөнгө нь "Эрдэнэт" үйлдвэрийн дансанд орлооБаянзүрх дүүргийн 17-р хороонд энэ сарын 16-ны 23 цаг хүртэл хөл хорио тогтоолоо
Албан тушаалтнуудын сошиал маргаан: Коронавирус төмөр замаар дамжин голомтлон халдварласан уу

Коронавирус төмөр замаар дамжин голомтлон халдварласан уу үгүй гэдэг дээр холбогдох талуудын сошиал дахь байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: УОК анх төмөр замаар дамжиж хилээр орж ирснийг тогтоосон гээд мэдэгдчихсэн шүү дээ. Төмөр замд сахилга хариуцлага, хорио цээрийн дэглэм алдаж найр наадам, тэмцээн болсоор корона алдсан нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй!!! Хоёр улсын хамтарсан гэдгээр дандаа хариуцлагаас бултана. Тэгж ярьвал гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөөр удаж байна.

“УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцаг: Төмөр замчид руу дайрч давшлахыг хүлцээд тэвчиж чадахгүй. Май шүү, бид чи биш!!!!!. 16 мянган салаавч шүү чамд !!!!!!!! Чамд төмөр замчид тэр короногоос нь илүү хүчтэй гэдгийг мэдрүүлнэ шүү.

 “УБТЗ” ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцаг: УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүд УБТЗ-ын ажилчдыг корона вирус тараасан мэтээр нийгэмд худал ташаа, хариуцлагагүй мэдээлэл тарааж, ачааны хүндийг үүр яваа 16000 гаруй ажилтнуудын нэр төрд халдаж буйг үл тэвчиж төсөр замчдаас уучлалт гуйхыг УИХ-аас шаардаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Төмөр замын салбарын сахилга хариуцлага муугаас голомтолсон Коронавирусийн халдвар өргөн тархсан нь бодит байдал. Коронавирусийг тархаах нөхцөл бүрдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага ярих ёстойгоос биш тэмцэж байгааг нь баалж өөлж гутааж суух цаг биш.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төмөр зам тойрсон мафид хариуцлага, сахилга бат ярихаар Пунцаг мэтийн хууль сахиулагч байхдаа хятадуудаас хахууль авч баригдсан, ялтай байх хугацаа нь дуусаагүй байхдаа Цогоо мэтийн найзынхаа түлхээсээр дарга болсон авлигачид, төмөр замчдын нэр барьж дайрахгүй ээ. Одоо болно оо.

Шилэн Цогоо: -2 гишүүн Төмөр замын албаны даргатай л үзэж байна уу?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: УИХ-д шаардлага хүргүүлнэ гэж аархатлаа төмөр замд төмөр замчин биш найз нөхдүүдээ шахаж мафи бүрдүүлж. Улс төрд том найзуудтайг нь мэднэ. Хуулийн том дарга нар хаацайлдаг нь үнэн. Аархаж байна даа. Авлигачин нь шүүхээр нотлогдсон. Харья аа даа хэн хэн холбоотой, хаацайлахыг нь.

 УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Жиргээ бичлээ гэж ил тодоор заналхийлж байх юм. Хайран төмөр замын салбар....

Төмөр замын удирдлагууд коронагийн үед төмөр замчдаа хэрхэн хамгаалав? Ядаж бээлий маскаар хангав уу? Сайн амрааж дархлааг нь дамжив үү? Замчдынхаа аюулгүй байдлыг хангаж чадсан уу? Үгүй. Дарга нар нь хариуцлагаа алдсан.

 УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Цогоо гуай 10 сард төмөр замын УЗ-ийн даргын ажлаа өгсөн. Корона төмөр замаар анхлан орж ирж голомтоллоо. Хариуцлага, сахилга бат ярихаар төмөр замчдын ард царайгаа нуугаад байх хэрэггүй. Төмөр замд авлига, хуульгүй мафи бугшсан нь нууц биш. Монголын хууль энэ компанид үйлчилнэ.

 Шилэн Цогоо: Өө хөөрхий. УИХ-ын гишүүн бүүр УБТЗ-ын албаны даргад зориулаад видео хийгээд жиргэсэн байна шүү дээ. Шүүхийн шийдвэрээр Пунцаг дарга томилогдсон юм байна лээ. Эрхэм гишүүнийг цагдаад өгөх байх аа. НОК муу ажиллаж байгаа нь үнэн шүү Энхбаяраа.

 УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Намайг дарамтлаад байгаа энэ аархсан сагсалзсан этгээд чинь төмөр замын албаны дарга юм уу. Төмөр замчин гэх нэрийн ард нуугдсан төрийн хөрөнгөөр туйлсан энэ хулхи нөхөр ямар их даварсан давилуун байнаа?

 УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хамгийн шилэн бус хаалттай газар ажилласан хүн бусдыгаа шилэн байхыг харах ажилтай....

Би үргэлжид ийм адгийн шааруудтай нам дотор гадна тэмцэж ирсэн. Тэр харамсалтай нь цөөн биш....гэв.

Энэ мэтээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар Шилэн Цогоо, Ж.Пунцаг нар сошиалаар хэрэлдэж, коронавирусээс улбаатайгаар төмөр замын авлигал хууль бус үйл ажиллагаа болон Ж.Пунцаг албаны даргын тухай видео бичлэг хүртэл цацагдав.

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.