Уншиж байна...
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг ДАВАА ГАРАГААС эхлүүлнэО.Цогтгэрэлийн АН сонгуульд оролцох боломжгүй болсонд С.Ганбаатар буруутай юу?Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлааГ.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуульяАН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болноЭ.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрхээ авчээЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулнаХҮН-аас Ерөнхийлөгч гартлаа хол, гарлаа ч  юм  хийж чадахгүйБ.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгааИргэд вакцины урамшууллын 50.000 төгрөгөө н.Ананд хүүд хандивлаж байнаИргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮКСүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд өлсгөлөнгөө зогсоожээОХУ-д Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл болж байнаЦ.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосонЖ.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгасан
Улсын төв III эмнэлэг, Төмөр замын эмнэлгээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлаар манай улсад коронавирусний 37 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт тохиолдол 555 болсон тухай мэдээлсэн. Тэгвэл 17.00 цагийн байдлаар нийт 426 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнд коронавирус илэрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт хийсэн шинжилгээгээр хоёр хүн халдвартай гарчээ. Ингэснээр улсын хэмжээнд кластер буюу багцаар бүртгэгдэж буй халдварын голомтод 122 тохиолдол батлагдсан байна. 

Үүнээс гадна П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 37 настай эмэгтэй коронавирусний халдвартай болох нь тогтоогджээ. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт амьсгалын замын дутагдал гэх оноштойгоор тус эмнэлэгт хэвтжээ. Тухайн эмэгтэйн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд ХӨСҮТ-д шилжүүлэн эмчилж байна.

Мөн төмөр замын нэгдсэн эмнэлэгт коронавирусний халдвартай нэг иргэнийг илрүүлжээ. Тодруулбал Баянгол дүүргийн 3-р хороонд амьдардаг 53 настай эрэгтэй халуурч тус эмнэлэгт хандсан бөгөөд шинжилгээ хийхэд коронавирусний халдвартай болох нь тогтоогдсон байна. Тэрбээр Төмөр замын байгууллагад ажилладаг ба халуурсны улмаас хэд хэдэн эмийн сангаар үйлчлүүлээд өчигдөр орой Төмөр замын эмнэлэгт хандсан гэх мэдээлэл байна. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.