Уншиж байна...
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг ДАВАА ГАРАГААС эхлүүлнэО.Цогтгэрэлийн АН сонгуульд оролцох боломжгүй болсонд С.Ганбаатар буруутай юу?Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлааГ.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуульяАН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болноЭ.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрхээ авчээЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулнаХҮН-аас Ерөнхийлөгч гартлаа хол, гарлаа ч  юм  хийж чадахгүйБ.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгааИргэд вакцины урамшууллын 50.000 төгрөгөө н.Ананд хүүд хандивлаж байнаИргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮКСүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд өлсгөлөнгөө зогсоожээОХУ-д Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл болж байнаЦ.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосонЖ.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгасан
Ерөнхийлөгч ХБНГУ-аас вакцин худалдаж авахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайерт захидал илгээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, коронавируст халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдалд олон улсын идэвхтэй хамтын ажиллагаа, эв нэгдэл, харилцан ойлголцол, бодлогын уялдаа холбоо юу юунаас илүү чухал байгааг дурдаж, цар тахлын эсрэг вакцин гаргах ажиллагаанд ХБНГУ тэргүүлэх эгнээнд оролцож байгаад талархал илэрхийлсэн байна. Цөөн хүн амтай Монгол Улсын өргөн дэлгэр нутагт иргэд тархан суурьшсан байдаг нь энэхүү цар тахалтай тэмцэх, халдварын хүрээг хумихад нэг талаасаа давуу тал болж байгаа хэдий ч эрсдэлтэй нөхцөлд буй иргэд болон нийтийн эрүүл мэнд, хэв журмыг сахин хамгаалахын төлөө ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдын аюулгүй байдлыг юуны өмнө хангах нь чухал байгааг захидалдаа онцолжээ.

Иймээс коронавируст халдварт өвчний эсрэг вакцин гарсан даруйд иргэд, эрсдэлтэй бүлгийн ажилтан, албан хаагчдад зориулан вакциныг худалдан авахад тусгайлан дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайераас хүслээ.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.