Уншиж байна...
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг ДАВАА ГАРАГААС эхлүүлнэО.Цогтгэрэлийн АН сонгуульд оролцох боломжгүй болсонд С.Ганбаатар буруутай юу?Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлааГ.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуульяАН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болноЭ.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрхээ авчээЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулнаХҮН-аас Ерөнхийлөгч гартлаа хол, гарлаа ч  юм  хийж чадахгүйБ.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгааИргэд вакцины урамшууллын 50.000 төгрөгөө н.Ананд хүүд хандивлаж байнаИргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮКСүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд өлсгөлөнгөө зогсоожээОХУ-д Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл болж байнаЦ.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосонЖ.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгасан
N95 маскыг дахин ашиглах аргыг олжээ

Өдөрт хэдэн арав, хэдэн мянган хүний амь насыг авч одоод байгаа коронавирусний халдварын эсрэг хамгийн найдвартай вакцин бол маск зүүх хэмээн ДЭМБ болон салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа билээ. Гэвч маскны хомсдол эрүүл мэндийн салбарт төдийгүй дэлхий дахинаа үүсэх эрсдэлтэй болсон байна. Энэ тухай мэдсэн N95 маскны зохион бүтээгч Петр Цай эргэн ажилдаа оржээ. 

Тэрээр уг шийдвэрээ эмч, сувилагчид маскны нөөц хомс байгаагаас нэг маскаа олон дахин хэрэглэж байгааг мэддээд их харамссан. Тиймээс аль болох хурдан ажилдаа орж эмнэлэгийн салбарын ажилчдад туслахыг хүссэн хэмээн тайлбарласан байна. 

Тэрээр ажилдаа ормогцоо хамгийн түрүүнд өмнө нь ашигласан N95 маскыг наранд хатааж, шарах шүүгээнд хийж, савангаар угааж, уураар утах зэрэг бүхий л аргыг туршиж үзжээ. Энэ бүхний эцэст ашигласан маскыг 30 минутын турш 160° халуун агаараар үлээлгэх нь аргыг олсон байна. Гэвч Петр Цай эмнэлэгийн эмч,  сувилагч нарт энэ аргаас илүүтэй зүгээр л 7 масктай байхыг зөвлөжээ. Улмаар  нэг удаа хэрэглэсэн маскаа 7 хоногийн турш хатаах аргыгонцгойлон зөвлөсөн байна. Учир нь масканд наалдсан ямар ч бактери 7 хоногийн дотор алга болох учиртай аж. 

Сонирхуулахад, Тайван гаралтай Амеркийн шинжлэх ухаанч Петр Цай нь хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарсан бөгөөд  тэрээр 1995 онд N95 маскыг бүтээх технологийг оюуны өмчөөр баталгаажуулж байжээ. Мөн судлаачид тус маскны хэлбэр хийц хийгээд вирусээс хамгаалах бүтэц зэргийг нь үндэслэн вирусний эсрэг хэрэглэх хамгийн тохиромжтой маск хэмээн тодорхойлсон юм. 

Эх сурвалж: CNN

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.