Уншиж байна...
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг ДАВАА ГАРАГААС эхлүүлнэО.Цогтгэрэлийн АН сонгуульд оролцох боломжгүй болсонд С.Ганбаатар буруутай юу?Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлааГ.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуульяАН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болноЭ.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрхээ авчээЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулнаХҮН-аас Ерөнхийлөгч гартлаа хол, гарлаа ч  юм  хийж чадахгүйБ.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгааИргэд вакцины урамшууллын 50.000 төгрөгөө н.Ананд хүүд хандивлаж байнаИргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮКСүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд өлсгөлөнгөө зогсоожээОХУ-д Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл болж байнаЦ.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосонЖ.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгасан
Байр суурь: Ерөнхийлөгчийн санал иргэдийн орлогыг таслахгүй байх арга байсан

Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалахын тулд өрх бүрт 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх чиглэлийг Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Гэвч Засгийн газар Ерөнхийлөгчийн уг саналыг дэмжээгүй. Хэрэв энэ санал дэмжигдсэн бол эдийн засаг, иргэдийн орлогод нэмэр болох уу, эсвэл эрсдэл үүсгэх үү байсан уу гэдгийг эдийн засагчдаас тодрууллаа. 

Эдиийн засагч Г.Ганбат: Би хэзээ ч мөнгө тараахыг зөв гэж бодож байсангүй. Гэтэл ийм цаг үед түүнээс өөр шууд эрэлт нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг таслахгүй байх арга байдаггүй бололтой. Бусад орнууд үүнийг хийсэн. Бид ч хийх хэрэгтэй байх шиг.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин: Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд үнэлэлт, дүгнэлт өгөөд өөрийн саналыг хүргүүллээ гэж ойлголоо. Ковидоос илүү ядуурал Монголыг нураах гээд байна. Өдөр бүр орлогоо олж амьдардаг иргэдэд 14 хоног хөл хорионд зүгээр л гэртээ бай гэдэг шийдвэр маш хүнд тусч байна. Яаж хоолоо залгуулах вэ. Засгийн газрын хуралдааанаар хүлээж авахгүй гэж хэлэх амар байх. Тэр иргэдийн нөхцөл байдал хүнд байгаа шүү дээ. Өвлийн хахир цаг ирчихлээ.  Борлуулалт үгүй болохоор эргэлт үгүй болсон. Өнгөрсөн хугацаанд Монголбанк шийдэмгий арга хэмжээ авсан боловч хямд эх үүсвэртэй зах зээлийг мөнгөжүүлэх ажлыг хийгээгүйгээс маш олон компани эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон. Тэгэхээр энэ бол онцгой анхаарах асуудал. Бусад улс орнууд ажлын байрыг хамгаалахын тулд хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн арга хэмжээ бол энэ. 

Эдийн засагч Н.Энхбаяр: Ерөнхийлөгчийн гаргасан санал агуулгын хувьд байж болохоор санал. Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлд нарийн тооцоо гаргаж өгсөн нь буруудсан гэж бодож байгаа бөгөөд өрх бүрт эдийн засгийн дэмжлэг үзүүлэх чиглэлийг өглөө гэсэн бол санал арай өөрөөр яригдах байсан байх. Судалгаа сайн хийсний дараа л шийдвэр гаргах хэрэгтэй. Гэнэтийн шийдвэр гаргаж болохгүй.

Эдийн засагч Ч.Хашчулуун: Хавтргайрсан халамж байж болохгүй. Сүүлийн саруудад халамжийг сайн олгож байгаа. Өрхийн орлогол тус болж байгаа ч эдийн засагт үзүүлсэн нөлөөлөл нь бага. Нэг удаад 100, 200, 1 сая төгрөг олголоо гэсэн ч эдийн засгийн аврах боломж байхгүй. Бэлэн мөнгө их тараах юм бол мөнгөний эх үүсвэр нөөхц ч дуусна. Дараа нь инфляци унахын зэрэгцээ төгрөгийн ханш унана. Энэ байдлаар эдийн засгийг аврахгүй. Тэрний оронд аж ахуй нэгжүүд рүү чиглэсэн санхүүжилтийн механизмийг бий болгох нь чухал байна.

Хуульч, судлаач Д.Тэгшбаяр: Хямралын үед өрх бүрийн эдийн засаг хүнд байна. Одоогоор Ерөнхийлөгчийн санаачилга хэрэгжих боломжтой юу гэвэл боломжтой. Мөнгө байхгүй байсан ч байлгах нь Засгийн газрын үүрэг. Манайх хэдийгээр дотооддоо COVID-19-ийг алдалгүй 11 сар болсон ч эдийн засгаа дэмжих, эрсдэлийн удирдлагын бодлогоо тодорхойлохдоо яг дотооддоо тархаад хөл хорих үед авах системтэй арга хэмжээг тодорхойлоогүй байсан. Олон улсын санхүүжүүлэгчдээс эдийн засгийг дэмжих нэрээр 560 гаруй сая ам.доллар авчихаад зорилтот арга хэмжээндээ зарцуулаагүй музей, хөшөөнд зарсан нь үнэн шүү дээ. Халамжийн бодлогыг дэмждэггүй ч гэсэн одоогийн нөхцөлд бэлэн мөнгөөр иргэдийг дэмжих нь цагаа олно.

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.