Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Б.Ганхуяг: "Тавантолгой түлш" ХХК одооноос бизнесийн зарчим руу орох хандлагыг илүү барьж ажиллана

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан бол улмаар “Тавантолгой түлш”  ХХК-ийн эзэмшлийн асуудлыг шийдвэрлэсэн талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ.  

 

Тэрээр “Эрдэнэс Тавантолгой ХК 2018 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд "Тавантолгой түлш" ХХК-ийг санхүүжүүлж ирсэн. Учир нь Улаанбаатарын утааг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зэрэг нийгмийн ач холбогдолтой ажлуудад компани өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Өнөөдрийг хүртэл "Тавантолгой түлш" ХХК-ийн хувь эзэмшигчийн асуудал тодорхойгүй явж ирснийг та бүхэн мэднэ. Өнөөдрийн байдлаар 372 тэрбум төгрөгийг тус компанид зарцуулжээ. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хувь эзэмшлийг нь шийдлээ. Цаашид компанийн 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК эзэмшихээр боллоо. Өнөөдрийг хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд ажилладаг байсан бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шилжсэнээр бизнесийн зарчим руу орох хандлагыг илүү барьж ажиллана" хэмээн мэдэгдлээ. 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.