Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Ц.Магалжав: Үндэсний бөхийн дүрэмд шинэлэг хэлбэрийн барилдаан зохиож болохгүй гэсэн заалт байхгүй

“Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллагаас Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааныг зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хил хязгааргүй спорт ТББ, Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн гүйцэтгэх захирал, спортын сэтгүүлч Н.Тамир: "Аравдугаар сарын 16-нд буюу Бямба гарагт Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Барилдааны бүртгэлийн ажиллагаа дууссан ба одоо ид барилдаж байгаа улс, аймаг, цэргийн алдар цолтой 32 бөх бүртгүүлж, сугалаа сугалсан байгаа. 

Шударга шүүлт, шударга барилдаан, сахилга бат, хариуцлага, ёс зүйн дүрмийг мөрддөг, өндөр шагналын сантай гэдгээрээ Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан нь онцлогтой. Анхдугаар барилдаанд 32 бөх барилдах учраас тав даваад түрүүлнэ. Ингэхдээ эхний гурван давааны үндсэн барилдаан 10 минут, дан болон давхар шуудагнаас гурван минут буюу нийтдээ 16 минут барилдана. Дөрөв, тавын барилдааны үндсэн цаг нь 15 минут, дан, давхар шуудагнаас зургаан минут гээд нийт хугацаа 27 минут байна. Минутаасаа өмнө хаялцсан тохиолдолд хаясанд тооцно.

Харин МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав "Оноолтын систем нэвтэрч байгаагаас бусдаар үндэсний бөхийн дүрэмтэй ижил. Үндэсний бөхийн дүрэмд шинэлэг хэлбэрийн барилдаан зохиож болохгүй гэсэн заалт байхгүй. Энэ бол цар тахлын үед бөхчүүдийн бэлтгэл сургуулалтыг сайжруулах, сонирхол татахуйц телевизийн контент бүхий барилдаан юм.

Аливаа зүйл шинэчлэгдэж өөрчлөгдөж байх хэрэгтэй. МҮБХ нь бөхийн барилдаан зохион байгуулах спортын байгууллагуудтай бүх талаар хамтарч ажиллана. Энэ барилдаанаас гадна цаашид бөхчүүдийн дунд тэмцээн уралдаан, хөгжөөнд нэвтрүүлэг зохионо.

Бүх зүйл хуучин уламжлалаараа байх ёстой гэдэг үзлийг байнга нэгдүгээрт тавьж болохгүй. Хүмүүсийн сонирхлыг татах хэрэгтэй. Үндэсний бөхийн 6 цаг үргэлжлэх барилдааныг үзээд суудаг хүн хэд байдаг билээ. Уламжлалт барилдаанууд болдгоороо болно гэлээ.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.