Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР: Л.Халтар сайдаа бидний амь нас эрүүл мэнд эрх зөрчигдөх аюул бодитой боллоо

Өнөө өглөө Сүхбаатарын талбай дээр тээврийн жолоочдын төлөөлөл болж Н.Ялагдашгүй том оврын машинтайгаа ирж эсэргүүцлээ илэрхийсэн. Улмаар түүнийг хууль сахиулах байгууллагаас албадлагаар саатуулсан юм. Тэгвэл яг одоо Баянзам тээвэрчдийн холбоо болон Монгол тээвэрчдийн төлөөлөл Төв талбайд жагсаал зохион байгуулж байна. 

Тэд “Тавантолгойгоос Чойр чиглэлийн тээвэрт 3,000 гаруй тээвэрчин явдаг. Тэдний гэр бүлийг нь оролцуулаад бодохоор 15 мянга орчим хүний амьдралын асуудал яригдаж байна. Энэ олон хүнийг элгээрээ хэвт гэсэн доромжилсон шийдвэр гаргаж, хоёр өдрийн турш ямар ч хариу өгөхгүй байгаа юм.

Гашуунсухайт, Шивээ хүрэн боомт дээр “бөмбөлөг” нэртэй авлигын сүлжээг дэлгэрүүлсэн. 30-40 хүн шинжилгээ өгөөд “бөмбөлөг”-т ороод эерэг юм уу эерэг гарахад бүгдийг нь тусгаарладаг. Боомт дээр шинжилгээ өгөөд эерэг гарсан хүмүүс хотод ирээд ХӨСҮТ-д болон өөр эмнэлэгт PCR шинжилгээ өгөхөд сөрөг гардаг. Баримт нь энд бэлэн байна. Энэ байдлаар нэг ч удаа “бөмбөлөг”-т орж, тээвэрлэлт хийж чадаагүй олон жолооч байна. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд гурван сар хил нэвтрэх боломжгүй болдог.

Тээвэрт оролцож байгаа 150 гаруй ААН, 30 гаруй худалдан авагч нэгдээд мөнгөө гаргаад замаа урьдчилан зассан байсан. Энэ хугацаанд зам засварт дөрвөн тэрбум гаруй төгрөгийг оруулсан.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баянзам тээвэрчдийн холбоотой үзэглэсэн гэрээгээ зөрчиж, аравдугаар сарын 6-ны өдөр Тавантолгойгоос Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг хатуу хучилттай зам тавих хүртэл тээвэр хийлгэхгүй гэсэн 158 дугаартай тушаал гаргасан байна. Хууль зөрчин ийм шийдвэр гаргаж, БНХАУ-аар зам тавиулах гэж байна гэж ойлгогдож байна. Ихэнх тээвэрчид банкинд, барьцаанд бүх юмаа өгөөд задгай тэвштэй тээврийн машин авсан ч тээвэрлэлт хийлгэхгүй болсон. 

Одоогоор Гашуунсухайт, Ганц модны чиглэлд тээвэрлэлт хийдэг тээвэрчид нэгдээд замаа хаасан байгаа. Бид тэмцлийн ямар ч хэлбэрийг сонгоход бэлэн. Бид мөнгө өгөөч гэж гуйгаагүй. Ажиллах боломжийг минь өгөөч л гэж байгаа. Бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Зам, тээврийн хөгжлийн сайдын гаргасан алдаатай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хүргүүлж байна. Энэхүү шаардлагын хариуг аравдугаар сарын 13-ны өдрийн 14:00 цагт авах бөгөөд шаардлага биелэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэлээ. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.