Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
БНСУ-д хууль бусаар оршин суугчид вакцины бүрэн тунд хамрагдаж, сайн дураар нутаг буцах хүсэлт гаргавал торгохгүй

БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2021 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тус улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаад улсын иргэд вакцины бүрэн тунд хамрагдаж, сайн дураар нутаг буцах хүсэлт гаргасан тохиолдолд хууль бусаар оршин суусан хугацааны торгууль болон хилийн хориг арга хэмжээ авахаас чөлөөлнө гэж мэдэгдэв.

Өршөөлийн аянд 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл КОВИД-19 вакцины бүрэн тунд хамрагдсан хууль бус гадаад иргэд хамрагдах боломжтой ба цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан аяны дуусах хугацааг жич зарлах аж. Дараах хууль бус иргэд өршөөлийн аянд хамрагдах боломжтой. Үүнд:

  • Эрүүгийн гэмт хэрэг, халдвар хамгааллын дэглэм бусад хууль журмыг зөрчиж шийтгэгдээгүй эсвэл цагдаагийн байгууллагад саатуулагдаагүй байх

  • Вакцины бүрэн тунд хамрагдсан байх (“Janssen” - нэг тун, “Pfizer”, “Moderna”, “Astra Zeneca” - хоёр тун)

  • Вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног өнгөрсөн байх гэх зэрэг хугацааны хязгаарлалт тавихгүй.

Өршөөлийн аянд хамрагдах хүсэлтэй иргэд вакцинд хамрагдсан тухай тодорхойлолтоо бусад шаардлагатай баримт бичгийн хамт бүрдүүлж өөрийн оршин суугаа газрын ГИХГ-т биечлэн эсвэл ГИХГ-ын www.hikorea.go.kr цахим хаягаар сайн дураар нутаг буцах хүсэлтээ гаргах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Гадаад иргэдийн нэгдсэн мэдээллийн төвийн 1345 тусгай дугаараас лавлана уу.

Эх сурвалж: БНСУ дахь Элчин сайдын яам 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.