Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
О.Дашпагма: Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар “Ковид 19” халдварт өртөх, халдвар авах эрсдэл буурна

Нийслэлийн хүн амын 17 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдаад байна.  Дархлаа сэргээх III тунгийн ач холбогдол, хариу урвалын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Улсын хэмжээнд хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байгаагаас 16 хувь нь III тундаа хамрагдсан байна. Харин нийслэлийн хэмжээнд нэг, хоёрдугаар тунд хамрагдсанаас хойш гурван сар болсон нэг сая гаруй иргэн байгаа. Үүний 17 хувь буюу 184.753 иргэн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдаад байна.

-Цахим орчинд III тунд хамрагдаад дархлаа суларч, халдвар авлаа гэх мэдээлэл гараад буй. Дархлаажуулалтын хувь ийм бага байгаа нь тус мэдээлэлтэй холбоотой юу?

-Нэмэлт дархлаажуулалтад хамрагдсанаар “Ковид 19” халдварт өртөх, халдвар авах эрсдэл буурна гэдгийг тодотгоё. Бүрэн тун буюу хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш тодорхой хугацааны дараа вирусийн эсрэг тэмцэх дархлааны түвшин буурч байдаг. Тиймээс дархлааны түвшин буурч байх үед нь нэмэлт вакциныг хийснээр дархлаа сэргэн, вирусээс хамгаалах түвшинд хүрдэг. Хүн амын дунд халдвар бүртгэгдсэн цаг үетэй давхцан вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа. Тиймээс иргэн халдвар авсан байх үедээ вакцин хийлгэсэн байх магадлалтай байдаг. Хүн амын дунд халдвар бүртгэгдсэн, дэгдчихсэн байгаа тул хаанаас ч, хэзээ ч халдвар авах боломжтой гэсэн үг. III тунгийн дархлаажуулалт нь дельта хувилбарын тархалт хүн амын дунд бүртгэгдэж эхэлсэн цаг үетэй давхцаж эхэлсэн. Тиймээс олон нийтийг дельта хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс гурав дахь тунгийн дархлаажуулалтыг өрсөж хийж байна.

-Гурав дахь тунгийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Сэргээх тунгийн вакциныг хийлгэснээр дархлаагаа сэргээх, халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх давуу талуудтай.

-“Ковид 19” халдварт өвчнөөр өвчилсөн хүн нэмэлт тунд хамрагдаж болох уу?

-Хоёр тундаа бүрэн хамрагдаад халдвар авсан хүмүүс тодорхой хугацаанд нэмэлт тунгийн вакциныг хийлгэх шаардлагагүй. Вакцин хийлгэсэн болоод халдвараар өвчилсөн иргэдэд дархлааны түвшин тодорхой хугацаанд өндөр байдаг гэх судалгаа гарсан. Тиймээс халдвараар өвчилсөн иргэд хэсэг хугацаанд нэмэлт тунг хийлгэхгүй байж болно.

-Хотын харьяалалгүй иргэд нэмэлт тунд хамрагдахыг хүсвэл хаана хандах вэ?

-Нийслэлийн хэмжээнд 60 гаруй дархлаажуулалтын цэгийг нэмэлтээр байгуулж, дүүрэг тус бүрд зохион байгуулалт хийгээд явж байна. Коронавирусийн халдварын эсрэг нэмэлт тунг харьяалал харгалзахгүй хийж байгаа. Хэрвээ иргэн та харьяаллын бус газарт амьдарч байгаа, түр оршин сууж байгаа бол аль ч цэгт хандан нэмэлт тундаа хамрагдах боломжтой.

-III тунгийн вакциныг хийлгээд илэрч болзошгүй хариу урвалууд бий юү?

-Вакцин хийлгэсний дараа тодорхой хувьд нь хариу урвал илэрч болно. Хариу урвал нь 2-3 хоногт илрээд арилдаг. Вакцин хийлгэсний дараа халуурах, бие янгинаж өвдөх урвалууд илэрсэн тохиолдолд тухайн хүн өөртөө шинж тэмдгийн эмчилгээ хийж болно. Шинж тэмдэг нь өөрт зовуурьтай байгаа тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандан, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, эрүүл мэндийн байгууллага нь урьдчилан сэргийлэх, эмчлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсээр байгаа. Хэрвээ иргэн та хоёр дахь тундаа хамрагдаад гурван сар болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол нэмэлт тундаа хамрагдах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө халдвараас сэргийлэх, өмнөх хоёр тунгийн нөлөөгөөр тогтсон дархлааг сэргээх, халдварт өртсөн тохиолдолд хүндрэлээс сэргийлэх болно. Тиймээс иргэн та нэмэлт тунгийн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.