Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Б.Оюунгэрэл: Хүчирхийлэгчид ихэвчлэн хохирогчийн гэр бүлийн этгээд байдаг учраас тэдэнд ял завших боломж олддог

Өнөөдөр "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр". Хүчирхийлэлд өртөж байгаатай холбогдуулан охидыг төлөөлж Сүхбаатарын талбайд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Олон хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүүвэй-Бүү айг” арга хэмжээний хүрээнд бүжингийн суултыг зарлаж байна.

Монголын Эмэгтэйчүүдийн холбоононы ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Өнөөдөр бол Олон улсын охидын өдөр. Энэ өдрийг 2012 оноос хойш дэлхийн 193 оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2019 онд “Бүжингийн чимээгүй хашхираа” акцыг төрийн оронд шийдвэр гаргагч гишүүдийн ширээн дээр тавьж байв. Үүгээр юу ч илэрхийлсэн бэ гэхээр “Эрүүгийн хуульд” нэмэлт өөрчлөлт оруулах, бэлгийн хүчирхийлэл өртсөн хүүхдүүдийн тоо баримттай хүргүүлж байсан. Бид өнөөдөр харин 330 бүжингийн суултыг зохион байгуулж байна. Эдгээр бүжин бол 2019 онд гаргасан акцыг шийдвэр гаргагч нар анхаарахгүй байгаа учраас биднийг авраач ээ” гэсэн аврал ирсэн суулт хийж байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч гэдэг бол насан туршийн дарамт болж байдаг.

Бие махбод, эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирдог. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн 85 хувь нь ойр дотнын хүмүүс байдаг гэсэн статистик байдаг.

2017 онд 139 орчим хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон судалгаа байдаг бол 2020 онд энэ тоо гурав дахин өссөн.

Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Үүний ард чимээгүй хаалганы цаана олон гэмт хэрэг чимээгүй гэмт хэрэг үйлдэгдэж байна. Одоо хүчинтөгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 0-13 насны хүүхдийг хүчирхийлбэл 12-20 жил, 14-18 насны хүүхдийг хүчирхийлбэл 5-8 жилийн ялын санкцтай байдаг. Гэвч бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 20 жилийн ял өгсөн жишээ байдаггүй. Учир нь гэмт хэрэг үйлдсэн этгээд болон хохирогчийн төлөөлөгч нь гэр бүлийн этгээд байдагтай холбоотой. Энэ нь томчуудад ял завших боломж олгож байгаа учраас ялын доод хэмжээг дээшлүүлэх саналтай байгаагаа УИХ-д уламжилсан" гэлээ.

 

 

 

 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.