Уншиж байна...
Д.Загджав: Хонконгт үндэснийхээ аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудалД.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болноАзийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алданаӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАНИЙТИЙН ДУУНЫ 99 ДУУЧИН ХАМТАРЧ, ХҮНДЭТГЭЛИЙН ЛАЙВ ТОГЛОЛТ ХИЙНЭ“ФАНТАСТИК” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УОК-Т НАЙМАН САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛААБ.ЖАРГАЛАН АН-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛООЛУ.ГАНТӨМӨР: КОМПАНИУДЫН 500 САЯАС ДООШИХ ЭРҮҮЛ ЗЭЭЛИЙГ ЖДҮ-ГИЙНХЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭМОНГОЛЫН БАГ ЦАХИМ СПОРТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛООХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГА БОЛГОНОУЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭТАВДУГААР САРЫН 7-НД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮДПРИУС АВТОМАШИНТАЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭС.АМАРСАЙХАН: БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААНА
ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав Тавантолгой-Зүүнбаян чиглэлд баригдаж буй төмөр замын ажилтай танилцлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав холбогдох   албан тушаалтнуудын хамт 2020 оны 09 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Зүүнбаян багт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн  416.1 километр төмөр замын ажлын явцтай танилцаж, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцох боломж, нөхцөлийн талаар судалж үзлээ.  

Дээрх чигэлийн төмөр зам нь уул уурхайн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготойгоор баригдаж буй бүтээн байгуулалт юм.

Тус төмөр замын ажилд ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, зэвсэгт хүчний анги, байгууллагууд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, туслан гүйцэтгэгчээр 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож байгаа аж.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын аж үйлдвэрийн салбараас гадна барилга, барилгын материал үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхайн салбарын бүтээн байгуулалтад оролцож байсан түүхтэй. 

Тус байгууллагын улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн дээрх уламжлалыг үргэлжлүүлэн төмөр замын бүтээн байгуулалтад оролцох бэлтгэл, зохион байгуулалтын асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Цаашид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын ажилд түлхүү оролцох асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэж ажиллахаар төлөвлөөд байна.

           

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://snews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.