Уншиж байна...
Д.Загджав: Хонконгт үндэснийхээ аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудалД.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болноАзийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алданаӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАНИЙТИЙН ДУУНЫ 99 ДУУЧИН ХАМТАРЧ, ХҮНДЭТГЭЛИЙН ЛАЙВ ТОГЛОЛТ ХИЙНЭ“ФАНТАСТИК” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УОК-Т НАЙМАН САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛААБ.ЖАРГАЛАН АН-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛООЛУ.ГАНТӨМӨР: КОМПАНИУДЫН 500 САЯАС ДООШИХ ЭРҮҮЛ ЗЭЭЛИЙГ ЖДҮ-ГИЙНХЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭМОНГОЛЫН БАГ ЦАХИМ СПОРТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛООХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГА БОЛГОНОУЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭТАВДУГААР САРЫН 7-НД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮДПРИУС АВТОМАШИНТАЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭС.АМАРСАЙХАН: БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААНА
ХОЁР ТЭРБУМААР ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙНХЭЭ ХААЛГЫГ БАРЬЧИХЛАА, ЭМЭГТЭЙ ГИШҮҮД

Уураг тархи нь амьдралын бор хөрсөнд төлжиж ургаагүй, ухаан санаа нь тэнгэрт нисчихсэн, эдлэл хэрэглэл нь иргэдийн бодит нөхцөлөөс хол тасарчихсан, өнгө, мөнгөний хүүхнүүд төрд гарах ийм аюултай.

Бодит байдалд үнэлгээ өгөх чадамжгүй, уршиг, урхгийг нь тооцоолоогүй, байх, байхгүй, хүртэх хүртэхгүйн зовлонг амсаагүй дээдсийн хүрээлэнгийнхэнд санаанд орсноо түмэнд хэрэгтэй ажил хэмээн сэтгэж, дээр дооргүй сурталчлан, өөр өөрийгөө дөвийлгөх нь юутай эмгэнэл вэ. Үе үеийн парламент дахь төрийн түшээ ээжүүдээс ард түмэн хамгийн хүнлэг шийдвэрийг хүлээдэг.

Тэр тусмаа хүүхдэд ээлтэй ямар бодлого ярихыг нь ажигладаг. Энэ удаад ч нийгэмд ийм хүлээлт өндөр байв. Гэтэл төр түшилцэхээр иргэдийнхээ итгэлийг өвөрлөсөн 13 ээжээс хөгийн, инээдэмтэй, арга ядсан, ухаан мөчид, үр ашиггүй шийдэл цухалзаж эхэллээ. Тодруулбал, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гаргахад эмэгтэй гишүүдийн дуу хоолой хэтэрхий бүдэг байсан ч иргэд магтаал, шүүмжлэлийн алийг нь ч дэвэргээгүй.

Учир нь, аюулт өвчний өмнө хүүхдүүд минь үнэтэй учраас, цэцэрлэггүй бяцхан үрсээ аргалах арга хайцгаасан. Гэтэл хичээлийн шинэ жил маргааш эхлэх гэж байгаа энэхэн мөчид, улсын төсвийг “самрах” хошин шийдвэр боловсруулаад, түүндээ хоёр тэрбум төгрөг төсөвлүүлчихсэн болохоо гайхуулав. Өөрөөр хэлбэл “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 2020-2021 оны хичээлийн жилээс 3-5 нас болгосонтой холбогдуулан хоёр настай хүүхдээс хэмнэгдэх зардлаас хоёр тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний зардалд нэмж тусгах” саналыг П.Анужин гишүүн гаргасан ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн ч Төсвийн байнгын хороо дэмжээгүй юм.

Төсвийн байнгын хороон дээр унасан уг саналыг гишүүд дэмжсэнээр торгоны өнгө, хээ, хуарыг хуульчлах нь зүйтэй хэмээн яриад, олны доог болж байсан П.Анужин гишүүн төсвөөс хоёр тэрбумыг лоббидон, коронагийн үед багачуудын бэрхшээлээр бизнес хийчихлээ. Ингэхдээ “Хоёр настай хүүхэдтэй 80 мянган ээж ажил хөдөлмөр эрхлэх боломжтой боллоо. Өнөөдөр нийслэлд хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг 110 гаруй төв бий. Санхүүжилтийн улмаас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зогссон. Хүүхэд харах үйлчилгээний төвийн стандарт нь цэцэрлэгээс өөр байх юм. Нэг ангид хамгийн ихдээ 15 хүүхэд бөөгнөрнө” хэмээн тайлбарлаж байгаа юм.

Нүд бүлтийж, чих сортойлгосон энэхүү шийдвэрийнхээ тухайд түшээ ээжүүд арьсаа хамгаалсан, тэнэгээ гайхуулсан, лоббигоо зүтгүүлсэн хариулт шидэж байгаа юм. Мэдээж ард түмэн тэнэг биш учраас хоёр тэрбумын өмнө хүчгүйдсэн, хаалгаа барьсан цэцэрлэгүүд, мэргэжлийн багш, боловсон хүчнүүдийн тухайд асуулт илгээж буй нь тодорхой. Мөн цэцэрлэгт явах болохоор корона тусчих гээд, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдвал цар тахлаас айхын хэрэггүй мэт суртал ухуулга явуулаад эхэлсэнд хариулт нэхэж, аав ээжүүд бухимдаж байна. Тэгэвч өнөөх мунхаг шийдвэрийнхээ тайлал болгож эмэгтэй гишүүд дараах хариултыг хэлж байгаа юм.

“Хоёр настнуудыг цэцэрлэгт явуулахгүй гэх шийдвэр нь эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд саад, тээг болж байгаа тул УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд харах үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхээр ажиллалаа. Ингээд хоёр тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд зарцуулна” гэв. Ингэж болох уу. Энэ нь хүнээ бодсон, хүүхдийнхээ төлөө гэх шийдвэр мөн үү. 2020-2021 оны хичээлийн жилд 309.670 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байгаа. Үүнээс 77.235 нь цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнууд. Гэвч яг энэ шийдвэр эмэгтэй гишүүдийн мөнгө угаах, хэн нэгний эрх ашигт үйлчлэх, коронагийн үеийн онцгой дэглэмийг бизнес болгох таатай хөрс болчихлоо.

Салбарын яамнаас мэдээлж буйгаар жил бүр дунджаар 48 мянга орчим хоёр настан шинээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад элсдэг аж. Тэгэхээр 48 мянган хүүхдийг цэцэрлэгт нь явуулахгүйгээр, хүүхэд харах үйлчилгээнд хамруулна гэх лобби хэнийх вэ. Хэний эрх ашиг, хэний бизнесийг төсвийн мөнгөөр дэмжчихэж байгаа хэрэг вэ, түшээ ээжүүд ээ.

ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧНООС ХАВЬ ИЛҮҮ БАЙЖ ЧАДАХ УУ

Монгол Улсын хэмжээнд нийт 439 орчим хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг төв үйл ажиллагаа явуулдгаас 293 нь орон нутагт ажилладаг байх юм. 2018-2019 оны хичээлийн жилд 4952 хүүхдийг уг үйлчилгээнд хамруулахаар санхүүжилтийг нь 6.5 тэрбумаар баталж байсан ч хүүхдийн хамрагдах байдал хангалттай байгаагүй нь нийгэмд төдийлөн хэрэгтэй ажил биш гэдэг нь харагдана. Тав дахь жилдээ ийнхүү үргэлжилж, 21 аймаг, нийслэлийн бүх дүүрэгт үйлчилгээ үзүүлдэг ч эцэг, эхчүүд уг төвийн чанарт сэтгэл хангалуун байдаггүй.

Тухайлбал, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчдийн байр савны багтаамж олон хүүхэд нэг дор байхад хэтэрхий жижиг байхаас гадна үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй, хоол үйлдвэрлэлийн орчин нь бохир, мэргэжлийн бус хүмүүс хүүхэд хардаг учраас хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйлчилгээг үзүүлж чаддагт нь эргэлздэг.

Гэтэл хэн, хаанаас, хэзээ шалгаж, орчин нөхцөл, хоол хүнсэнд нь хяналт тавих нь үл мэдэгдэх энэ үйлчилгээг зүтгүүлж байхаар цэцэрлэгүүдийнхээ хаалгыг нээгээч. Улсын болон хувийн цэцэрлэгүүдээ хоёр настнуудыг авбал торгох, шийтгэх хуулиар айлгачихаад, хүүхэд харах үйлчилгээг хяналтгүйгээр цэцэглүүлээд байгаагийн цаана хэний эрх ашиг, яриа, тохироо, улс төр, бизнес цэцэглэж байна вэ, П.Анужин гишүүн ээ. Энэ мэт түүхий шийдвэрээ хамгаалж ойр зуурын тайлбар хийж болох ч цаашид хүүхдийнх боловсрол, хөгжлийг боомилсон, түрхэн зуурт аргалсан, иргэдийг богино хугацаанд тайвшруулсан, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, ядмагхан арга, ажиллагаагаа зогсоогоорой. Үгүй бол ойр зуурын аахар шаахар зүйлд төсвийн мөнгө зарцуулагдаж, агуулга орхигдож, хэлбэр хөөсөн, дүр эсгэсэн парламент, лобби бүлэг олшрох нь ээ.

Мэргэжлийн багш боловсон хүчинтэй, зориулалтын байр орон сууцтай хувийн болон улсын цэцэрлэгээ хянаж, аюулгүй байдал, эрүүл хоол хүнс, багшийн ур чадварт хяналт тавьж чаддаггүй манайх шиг ундуй сундуй нийгэмд асуудал үүсгэж, санаа зовниулж, толгой өвтгөх бас нэгэн шалгалт, шалгуургүй үйлчилгээ нэмэгдэж байгаа нь энэ билээ. Ирэх намар, өвөл, хавар хяналт сул, орчин нөхцөлийн шаардлага хангаагүй хүүхэд харах үйлчилгээний хохирогч болохыг таашгүй. Хоёр тэрбумыг төсөвлөчихвөл хоёр настнууд баталгаатай орчинд, найдвартай хоол хүнс идээд, цар тахлын аюулаас хол өнгөрнө гэдэгт баталгаа гаргаж өгч чадах уу.

Харамсалтай нь, чадахгүй. Дүрэм, журам, хууль эрх зүйн орчин нь ч тодорхойгүй, хариуцлага, үүргийн хэм хэмжээ нь тодорхойгүй энэ үйлчилгээний гай, гавьяа хоёрыг П.Анужин тэргүүтэй эмэгтэй гишүүд өөрсдийн бүрэн эрхээрээ хариуцаж чадах уу. Энэ мэт олон асуулт хариулт хайж байна. Тэгснээс үр ашиггүй салхинд хийсчихдэг дээрх төсвөөр аж ахуйн нэгж, компани бүр өөрийн дэргэдээ ажилчдынхаа хүүхдийг авдаг цэцэрлэгтэй болсон сон бол ядаж л аав ээжүүд хаа хамаагүй хүний гарт хүүхдээ даатгачихлаа гэх айдасгүй ажлаа хийнэ.

Таван жил төсвийн мөнгөнөөс “шүүрсэн” энэ мэт үргүй зардлыг үй олноороо уухайлан дэмжихгүй баймаар. Эх толгой нь мэдэгдэхээ больсон, элгээрээ хэвтчихсэн боловсрол, хүүхдийн асуудалд гал унтраах төдийгөөр хандах бус, ирээдүйн үрсийнхээ төлөө хүүхэд бүрийг цэцэрлэгт хүмүүжүүлэхэд хөрөнгөө харамгүй зарцуулах хэрэгтэйг жил бүрийн есдүгээр сарын 1 ойртох бүрд дөрөв дэх засаглалынхан эрх баригчдад сануулах юм аа.

Даанч илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрдгийн адил цэцэрлэг ч үгүй, өдөр өнжүүлэх ч үгүй, хүүхэд харах өнөөх үйлчилгээ ч үгүй багачууд гэртээ цоожлогдсоор байгаа нь бодит үнэн. Түүнчлэн өнгө будаг сайтай сургууль, цэцэрлэгээс илүү газар хөдлөлтөд тэсвэртэй, ганц зуны бороонд дусаал гоожин, хана, тааз нь нурчихгүй барилга барих ёстойг түмний мөнгийг салхинд хийсгэсэн, чанаргүй барилгууд бэлхнээ харуулж байна. Цэцэрлэг, сургуулийн хэрэгцээ жил бүр ахина.

Гэтэл жилдээ ганц, хоёрхон цэцэрлэг, сургууль ашиглалтад орсоор. Хүүхдийнхээ хэрэгцээг хангаж чадахгүй байж элдэв дэмий үйлчилгээнд төсвийн мөнгийг үрэх нь өнөөх үрэлгэн зардлын хэмжээг ахиулсаар л байна. Дахин тодруулъя, түшээ ээжүүд ээ. Байгууллага бүр дэргэдээ цэцэрлэгтэй болох шаардлага өдрөөс өдөрт урган гарсаар. Хүнээ ажиллуулахдаа хүүхдэд нь ч гэсэн санаа тавьдаг хүмүүнлэг нийгмийн төлөө дуу хоолойгоо өргөмөөр байна.

Жил бүр яригддаг энэ асуудлын шуурганаар өдгөө хэд хэдэн байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулсан нь аминд орж байна. Даацтай, олон жил үр ашгаа өгөх сайн ажил болсон. Гэтэл тэрбум тэрбумаар нь мөнгө аваад байсан өнөөх хүүхэд харах үйлчилгээний газраас өнөөдөр хөгжиж, дэвжиж байгаа нь хэд байв аа. Таван жил төрөөс мөнгө авчихаад, өнөөдрийг хүртэл мэргэшсэн боловсон хүчингүй, айлын халаасны өрөөнд, түрээсийн өмхий байранд түмний хүүхдийг хашихаар зэхэцгээж байна.

Үүнээс гадна, Монгол Улс Үндсэн хуультай. Тэр хуулиндаа хүүхдийнхээ суурь боловсролыг үнэ төлбөргүй олгох ёстойг заачихсан. Тэгвэл хүүхэд бүрд энэ эрхийг нь эдлүүлье. Үүний төлөө түшээ ээжүүд дуу хоолойгоо өргөөч ээ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, цоожтой хаалганы цаана багачууд минь хэн нэгнийг хүлээж, гансрахгүй болсны дараа элдэв төрлийн нэмэлт үйлчилгээг яриач. 2020-2021 оны хичээлийн жил бол цар тахлын үеийн дэглэм алдагдах учиргүй, онцгой жил. Тиймээс шалдир булдар эрх ашиг ярихгүйгээр хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавъя.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://snews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.