Уншиж байна...
Д.Загджав: Хонконгт үндэснийхээ аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудалД.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болноАзийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алданаӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАНИЙТИЙН ДУУНЫ 99 ДУУЧИН ХАМТАРЧ, ХҮНДЭТГЭЛИЙН ЛАЙВ ТОГЛОЛТ ХИЙНЭ“ФАНТАСТИК” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УОК-Т НАЙМАН САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛААБ.ЖАРГАЛАН АН-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛООЛУ.ГАНТӨМӨР: КОМПАНИУДЫН 500 САЯАС ДООШИХ ЭРҮҮЛ ЗЭЭЛИЙГ ЖДҮ-ГИЙНХЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭМОНГОЛЫН БАГ ЦАХИМ СПОРТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛООХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГА БОЛГОНОУЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭТАВДУГААР САРЫН 7-НД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮДПРИУС АВТОМАШИНТАЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭС.АМАРСАЙХАН: БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААНА
Үндэсний Геологийн албаны даргаар шинээр томилогдож буй О.Чулуун 3.5 тэрбумын тендер авчээ

Энэ наймдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний геологийн албаны даргаар О.Чулууныг тавьсан. Тэрээр салбарын хүн хэдий ч эрх ашгийн ноцтой зөрчлөөс болж АТГ-т дуудагдахдаа тулаад байгаа аж.

О.Чулуун нь 2016 оноос Уул уурхайн сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа “Гео Тех Импекс”-ийг өөрийнхөө нэр дээр 100 хувь эзэмшигчээр тухайн ондоо шинээр байгуулж улсын төсвөөр хийгддэг Геологийн судалгааны ажил гэж 3.5 тэрбум төгрөгийн тендерийг авсан байна. Энэ нь сайдын зөвлөхийн албан тушаал хашиж байхдаа өөрийн эзэмшлийн компанид тендер авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй болж байгаа юм.

Мөн О.Чулуун төрийн албаны шалгалт ч өгөлгүй энэ албан тушаалд томилогдсон байгаа аж. Энэ нь Төрийн албаны тухай хуульд зааснаар удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа аж.

У.Хүрэлсүхийн Засгийн газар төрийн албаны томилгоог шударга явуулна гэж өнгөн дээрээ мэдэгдэж байгаа ч Ковидын хууль дор халхавчлан хууль зөрчин томилгоог хийжээ.

Одоо О.Чулуун Үндэсний геологийн албаны даргаар томилогдохоор болж байгаа нь Авлигын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх мэт олон хуулийг тус тус зөрчсөөр байхад Засгийн газар энэхүү томилгоог хийсэн нь олны анхаарлыг татаж байна. 

 

 

О.Чулуун нь Үндэсний геологийн албаны даргаар томилогдохын өмнө  өөрийн төрсөн хүү болох Чулууны Золбоод “Гео Тех Импекс” ХХК-иа шилжүүлэн өгчээ. Одоог хүртэл 3.5 тэрбум төгрөгийн өртөгтэй геологийн судалгааны ажил ид явагдаж байгаа нь эрх ашгийн ноцтой зөрчилтэйг харуулж байна.

Үндэсний Геологийн алба нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны харьяанд УИХ-аас энэ оны нэгдүгээр сард шинээр байгуулагдсан ба улсын төсвийн хөрөнгөөр Монгол Улсын ашигт малтмалын үйл ажиллагааг эрэн хайх хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэх үүрэг бүхий томоохон алба юм.

Ийм чухал салбарт эрх ашгийн ноцтой зөрчилтэй дарга шинээр томилогдож буй нь араасаа олон асуудлыг дагуулах нь бололтой.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://snews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 6 сэтгэгдэл
1978168.151.228.133
Hey there would you mind sharing which blog platform you're working with? I'm going to start my own blog soon but I'm having a tough time choosing between BlogEngine/Wordpress/B2evolution and Drupal. The reason I ask is because your design seems different then most blogs and I'm looking for something completely unique. P.S Sorry for being off-topic but I had to ask! I visited several web pages except the audio quality for audio songs current at this web site is in fact fabulous. I’ve
30 өдрийн
Бүтэхгүй нөхөр, буруу томилгоо. Яандаа ..103.26.195.193
Жэнко
1 сарын өмнө
Эх оронч122.201.22.206
Цусны салбартаа үнэлэгдсэн хүн... ихэнхи геологчид Чулуунд дургуй. Хүнтэй ярьж чададгүй, хууль зөрчсөн хүн томилох гэж. Энэ Засаг өөрийгөө булшилж бна. Тэр Ёндон сайд нь юугаа хардаг юм. Лав улсын хайгуулын төслийн 50 сая төгрөг Чулуунаас авсан.
1 сарын өмнө
Геолог122.201.22.206
Тэтгэврийн 60 нас хүрсэн, хуучинсаг үзэл бодолтой, дээрэнгүй зантай хүний томилж бгаа нь Геологийн албыг хөгжүүлэх биш бүр доош нь хийнэ. Энэ ЗГ АРАЙ БУРУУ ТОМИЛГОО хийж бна. Эрчтэй, соёлтой, мэдлэгтэй залуу хүн томилооч.
1 сарын өмнө
Geologch64.119.26.108
Salbartaa unelegsen yumaa meddeg hun tender avch hiisen n' harin ch olzuurhuushtai! Zahialgiin bicheech nar zailsan deer shuu
1 сарын өмнө
зочин202.9.46.95
Энэ архичин тендерчин нөхрөөс өөр хүн олдоогүйм боловуу. Зүүн Монголын алт гэж 3,5 тэрбумын тендер өөртөө зохицуулсан гар. Эрч хүчтэй залуучуудаасаа гаргаачээ.
1 сарын өмнө
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.