Уншиж байна...
Д.Загджав: Хонконгт үндэснийхээ аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудалД.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болноАзийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алданаӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАНИЙТИЙН ДУУНЫ 99 ДУУЧИН ХАМТАРЧ, ХҮНДЭТГЭЛИЙН ЛАЙВ ТОГЛОЛТ ХИЙНЭ“ФАНТАСТИК” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УОК-Т НАЙМАН САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛААБ.ЖАРГАЛАН АН-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛООЛУ.ГАНТӨМӨР: КОМПАНИУДЫН 500 САЯАС ДООШИХ ЭРҮҮЛ ЗЭЭЛИЙГ ЖДҮ-ГИЙНХЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭМОНГОЛЫН БАГ ЦАХИМ СПОРТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛООХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГА БОЛГОНОУЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭТАВДУГААР САРЫН 7-НД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮДПРИУС АВТОМАШИНТАЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭС.АМАРСАЙХАН: БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААНА
Улаангом-Кызыл чиглэлийн туршилтын нислэг амжилттай болж, шууд нислэг үйлдэхэд бэлэн гэв

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар харилцан санал солилцлоо.

Сайд Л.Халтар энэ үеэр хэд хэдэн тодорхой саналыг танилцуулж, дэмжин ажиллахыг хүслээ. Үүнд:

  • Азийн авто замын сүлжээний AH-4 чиглэл буюу Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто замаар улс хоорондын авто тээвэрлэлтийг эхлүүлэх,
  • Өнгөрөгч 3 дугаар сард шинээр нээсэн Улаангом-Кызыл чиглэлийн агаарын шинэ хаалгаар тогтмол нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангах,
  • Цаашид хэрэгжүүлэх шинэ төмөр замын төслүүд дээр хамтран ажиллах, Наушки өртөөний тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, УБТЗ ХНН-ийн хөгжил, шинэчлэлтэд онцгой анхаарахад санал тавилаа.

Тодруулбал, Азийн авто замын AH-4 сүлжээнд хамаарах Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто зам хатуу хучилттай замаар бүрэн холбогдож, Ази, Европыг авто тээврээр холбосон бас нэг гарц нэмэгдэх боломж бүрдэх юм.

Элчин сайд И.К.Азизов:

  • Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэл буюу Монгол Улсын баруун босоо тэнхлэгийн авто замыг хатуу хучилттай болгох ажил хийгдэж дуусахаар Монгол, Орос, Хятад гурван улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын авто тээвэрлэлтийг эхлүүлэх талаар Оросын талд мэдэгдэхээ тэмдэглэв.
  • Мөн Улаангом-Кызыл чиглэлд туршилтын нислэг амжилттай гүйцэтгэсэн талаар онцолж, одоогоор шууд нислэг үйлдэхэд бэлэн болсон ч COVID-19 цар тахалтай холбоотойгоор хойшилж, эргээд байдал хэвийн болоход дээрх чиглэлийн шууд нислэгийг үйлдэж эхлэхэд бэлэн байгааг танилцуулав.
  • Түүнчлэн Наушки өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх, УБТЗ ХНН-ийн хөгжил, шинэчлэлт, гол замын их засварт онцгой анхаарч ажиллахаа тэмдэглээд Монгол Улсад хэрэгжүүлж буй шинэ төмөр замын төслүүд дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://snews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.