Уншиж байна...
НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлооӨнөөдөр 2022 оны төсвийг хэлэлцэнэНям гарагт НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан тодорноЦЕГ: Шаардлагатай бол дуучин С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авнаЭрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эхлүүллээИргэний үнэмлэхний бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллооМУГТ У.Мөнх-Эрдэнэ коронавирусний халдвар авсны улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болжээЗөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг бий болгох бодлогын даалгаврыг баталлааД.Амартүвшин: УИХ, Засгийн газрыг шүүмжилсэн хүмүүсийг урхидаж байгаад барьдаг моод дэлгэрчихсэн байнаД.Хаянхярвааг дахин цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээУ.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэБулган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээЗаасан хугацаанд вакцин хийлгээгүй эмч нарыг ажлаас нь халхаар болжээШӨХТГ: Чанарын шалгалтанд хамрагдсан барилга угсралтын компаниудын суулгасан цонхны 50% нь шаардлага хангасангүйШууд: ЗТХЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
Өнөөдрийн байдлаар 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан.

Өөрөөр хэлбэл 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдэн торгох шийтгэл хүлээсэн 2.804.816 хүний 66 тэрбум 517 сая нэг зуун мянган төгрөгийн торгуулийн 50 хувийг өршөөн чөлөөлөхөөр болсон.

Өнөөдрийн өдрийн байдлаар дээрх хүмүүсийн 22.6 хувь нь торгуулийнхаа 50 хувийг төлсөн байгаа бол 77.4 хувь буюу 2.290.049 хүн 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгох шийтгэлийг биелүүлээгүй байна.  

Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийнхөө 50 хувийг төлж барагдуулаагүй иргэд өршөөлд хамрагдах боломжгүй болж, торгуулиа бүрэн төлөх шаардлагатай болох юм.

Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.