Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Автобусны буудлуудад 200 гаруй шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна

Нийслэлийн хэмжээнд  автобусны “U money” карт цэнэглэх 1275 цэг байдаг. Гэвч Нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусны карт цэнэглэх цэгийн хүртээмж, цагийн хуваарьтай холбоотой гомдлууд багагүй ирдэг. Тухайлбал, карт цэнэглэх цэг өглөө эрт онгойдоггүй, орой эрт хаах, эсвэл пос машин эвдэрсэн гэх мэтээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй. Энэ нь иргэд бэлэн мөнгөөр зорчих, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх нэг шалтгаан болж байна. Уг асуудлыг шийдвэрлэх, иргэдэд илүү хүртээмжтэй ажиллах, цар тахлын үед аль болох бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүднээс нийтийн тээврийн 200 гаруй шалгагч “Hi-Pay Wallet” аппликэйшний тусламжтайгаар иргэдийн автобусны картыг цэнэглэж эхэллээ. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу хүн ихээр зорчдог автобусны буудлуудад “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар иргэдийн картыг газар дээр нь цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна.

 

Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийслэлийн хэмжээнд гурван байгууллагын 450 орчим шалгагч бүртгэлтэй байдаг. Одоогоор “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нарыг дайчлан иргэдэд үйлчилж байна. Цаашид “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ гэх хоёр аж ахуй нэгжийн шалгагч нарыг ажиллуулан, иргэдийн нийтийн тээврийн картыг цэнэглэх үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

 “Сити Баз Консалтинг” ХХК-ийн ахлах шалгагч Д.Нямсүрэн “Шалгагч нар “Hi-Pay Wallet” апплкэйшнээр автобусны карт цэнэглэх үйлчилгээ үзүүлээд хоёр хонож байна. Уг ажилд иргэд маш эерэг хандлагатай байгаа нь ажиглагддаг. Миний ажиллаж буй зүүн бүс буюу Офицероос Багшийн дээдийн буудал хүртэлх бүсэд 20 орчим шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байгаа. Коронавируст халдварын цар тахлын үед иргэд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалан, бэлэн мөнгөөр зорчихгүй байх хэрэгтэй. Иймд карт цэнэглэж буй шалгагч нарт хандах, карт цэнэглэх цэгээр дамжуулан “U money” картаа тогтмол цэнэглэх, “Hi-Pay Wallet” аппликэйшнийг хэрэглэж хэвшээрэй” хэмээн иргэдэд уриаллаа.

Иргэд гар утсандаа “Hi-Pay Wallet” аппликэйшнийг суулган бүртгүүлээд, картаа цэнэглэх боломжтой. Мөн уг аппликэйшний тусламжтайгаар автобусны картын үлдэгдлээ шалгах, хэзээ автобусанд сууж, хэзээ буусан, хэзээ хамгийн сүүлд картаа цэнэглэснээ хянах боломжтой юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.