Уншиж байна...
НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлооӨнөөдөр 2022 оны төсвийг хэлэлцэнэНям гарагт НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан тодорноЦЕГ: Шаардлагатай бол дуучин С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авнаЭрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эхлүүллээИргэний үнэмлэхний бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллооМУГТ У.Мөнх-Эрдэнэ коронавирусний халдвар авсны улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болжээЗөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг бий болгох бодлогын даалгаврыг баталлааД.Амартүвшин: УИХ, Засгийн газрыг шүүмжилсэн хүмүүсийг урхидаж байгаад барьдаг моод дэлгэрчихсэн байнаД.Хаянхярвааг дахин цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээУ.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэБулган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээЗаасан хугацаанд вакцин хийлгээгүй эмч нарыг ажлаас нь халхаар болжээШӨХТГ: Чанарын шалгалтанд хамрагдсан барилга угсралтын компаниудын суулгасан цонхны 50% нь шаардлага хангасангүйШууд: ЗТХЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
Арилжааны банкан дахь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50.6 хувь нь иргэдийнх байна

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 8 дугаар сарын эцэст 19.9 их наяд төгрөг боллоо.

Энэ нь өмнөх сарынхаас 426.9 (2.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (14.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.1 (50.6 хувь) их наяд төгрөг нь иргэдийнх байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны наймдугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 3.8 (0.3 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 68.2 (6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.5 нэгж хувиар багасжээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 8 (0.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 26 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 нэгж хувиар багаслаа. 

Арилжааны банкнуудаас иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 7 дугаар сарын эцэст 9.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 160.9 (1.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 940.8 (11 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 48 хувийг бизнес эрхлэх зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 6.8 нэгж хувиар, 9.1 хувийг малчны зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1 нэгж хувиар, 6.9 хувийг хадгаламж, данс барьцаалсан зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 нэгж хувиар, 2.4 хувийг бусад зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар нэмэгджээ.

Харин 28.1 хувийг цалингийн зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 5.9 нэгж хувиар, 2 хувийг автомашины зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 нэгж хувиар, 2 хувийг картын зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.9 нэгж хувиар, 0.9 хувийг тэтгэврийн зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 нэгж хувиар, 0.5 хувийг өрхийн хэрэглээний зээл эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 нэгж хувиар багаслаа. Иргэдийн зээлийн өрийн үлдэгдлийн хугацаандаа байгаа 8.7 их наяд төгрөгийн зээлийн 9.3 хувь нь 1 жилийн, 55.7 хувь нь 1-5 хүртэлх, 35 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай байв. Арилжааны банкнуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт энэ оны 7 дугаар сарын эцэст 960.9 тэрбум төгрөгт болж, өмнөх сарынхаас 227.9 (19.2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 161.7 (20.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.