Уншиж байна...
НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлооӨнөөдөр 2022 оны төсвийг хэлэлцэнэНям гарагт НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан тодорноЦЕГ: Шаардлагатай бол дуучин С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авнаЭрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эхлүүллээИргэний үнэмлэхний бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллооМУГТ У.Мөнх-Эрдэнэ коронавирусний халдвар авсны улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болжээЗөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг бий болгох бодлогын даалгаврыг баталлааД.Амартүвшин: УИХ, Засгийн газрыг шүүмжилсэн хүмүүсийг урхидаж байгаад барьдаг моод дэлгэрчихсэн байнаД.Хаянхярвааг дахин цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээУ.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэБулган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээЗаасан хугацаанд вакцин хийлгээгүй эмч нарыг ажлаас нь халхаар болжээШӨХТГ: Чанарын шалгалтанд хамрагдсан барилга угсралтын компаниудын суулгасан цонхны 50% нь шаардлага хангасангүйШууд: ЗТХЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
Нөхөн сонгуульд ИЗНН-ын хууль ёсны бус нэр дэвшигчдийг СЕХ бүртгэсэн үү?

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуульд Ш.Гантулга, А.Бархүү нарыг нэр дэвшүүлжээ.

Гэвч ИЗНН-ыг төлөөлж байгаа эдгээр хүмүүс нэр дэвших эрхтэй юу? Намын дарга гэх Ц.Ганхуяг, дэд дарга Л.Ганхуяг, ЕНБД А.Бархүү нар нь тус намын гишүүд мөн үү? гэх асуултыг дэмжигч гишүүд асууж байна.

Учир нь Ц.Ганхуяг нь 2020 оны 10-р сарын 30-ны ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар намын гишүүнчлэлээс албан ёсоор хасагдсан. Харин намын дэд дарга гэгддэг Л.Ганхуяг нь 2020 оны сонгуулийн үеэр нам болон нэр дэвшигчдийн нэрээр иргэдээс их хэмжээний мөнгө аваад зугтаасан талаар иргэд өргөдөл гаргажээ. Одоог хүртэл залилангийн шинжтэй энэ хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэнэ. Л.Ганхуяг нь өмнө нь залилангийн хэрэгт удаа дараа холбогдож байсан ба сошиал орчинд түүнийг эрэн сурвалжилж байгаа талаарх иргэдийн сэтгэгдэл олон бий.

Харин ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалыг хууль бусаар өөртөө зүүсэн А.Бархүү нь ИЗНН-д 2020 оны 5-р сард элсэн орсон гэх нэртэй боловч яг энэ үед Ж.Батзандангийн Иргэний хөдөлгөөний намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, Иргэний хөдөлгөөний намаасаа орон нутагт нэр дэвших эрхээ авсан байсан гэх мэдээлэл бий.

Ц.Ганхуяг, Л.Ганхуяг, А.Бархүү нар нь ИЗНН-ын хууль ёсны дарга, намын гишүүд мөн эсэх нь эргэлзээтэй байгаа боловч энэ намын нэрийг барьж байна гэж намын зарим гишүүд нь үздэг.

Намын дарга байсан Ц.Ганхуяг нь энэ намд олон жил байхдаа намын гишүүддээ хүрч ажиллаж байгаагүйгээр барахгүй хувийн ашиг хонжоо хайж тус намыг бусад намын “тоглоом” болгож ирснийг нь намын шударга гишүүд нь илчилж намаасаа арга буюу хөөсөн гэх мэдээлэл байдаг. Ц.Ганхуягийг ИЗНН-ын тамга, тэмдгийг хууль бусаар дахин шинээр хийлгэж авсан гэх  мэдээлэл бий.

Ийнхүү ИЗНН-ыг төлөөлөх эрхгүй буюу намаасаа хөөгдсөн, энэ намын гишүүн биш эсэх нь эргэлзээтэй дээрх этгээдүүд УИХ-ын 2021 оны нөхөн сонгуульд нэр дэвшүүлснийг намын дэмжигчид шүүмжлэлтэй хандаж байгаа.

Мөн олон улсын тоймч Ш.Гантулга ИЗНН-аас СХД-ийн 28-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшсэн нь намын дүрмийг ноцтойгоор зөрчжээ. Тэрээр хэзээ, хэрхэн ИЗНН-ын гишүүн болсон тодорхойгүй бөгөөд намын удирдах шатны байгууллагатай уулзаж байсан удаагүй юм. Ш.Гантулгыг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлсэн нь МАХН-ын дарга асан Н.Энхбаярын захиалгаар хүү Э.Батшугарыг энэ тойрогт гаргах ашиг сонирхлоор дэвшүүлсэн байх магадлал өндөр гэж олны дунд яригдаж байна. Учир нь ИЗНН-ын Үндэсний хороо албан ёсоор хуралдаж нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж гаргах ёстой байтал Сонгинохайрхан дүүрэгт Ш.Гантулга, Хэнтийд А.Бархүү энэ хоёр намын бус хүмүүсийг албан ёсны хуралдаангүйгээр “хуурамч” тамганы батламжаар нэр дэвшүүлсэн болохыг намын шударга гишүүд нь хэлж байна.

 

Х.БАДРАЛ

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.