Уншиж байна...
НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлооӨнөөдөр 2022 оны төсвийг хэлэлцэнэНям гарагт НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан тодорноЦЕГ: Шаардлагатай бол дуучин С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авнаЭрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эхлүүллээИргэний үнэмлэхний бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллооМУГТ У.Мөнх-Эрдэнэ коронавирусний халдвар авсны улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болжээЗөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг бий болгох бодлогын даалгаврыг баталлааД.Амартүвшин: УИХ, Засгийн газрыг шүүмжилсэн хүмүүсийг урхидаж байгаад барьдаг моод дэлгэрчихсэн байнаД.Хаянхярвааг дахин цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээУ.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэБулган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээЗаасан хугацаанд вакцин хийлгээгүй эмч нарыг ажлаас нь халхаар болжээШӨХТГ: Чанарын шалгалтанд хамрагдсан барилга угсралтын компаниудын суулгасан цонхны 50% нь шаардлага хангасангүйШууд: ЗТХЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
ИЗНН-аас Ц.Ганхуягийг хөөсөн байна

ИЗНН-ын Улс төрийн зөвлөл 2020 оны 10-р сарын 30-ны өдөр хуралдаж, намын дарга Ц.Ганхуягыг намын гишүүнээс хассан шийдвэрийг гаргажээ. ИЗНН-ын Улс төрийн зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд эдгээрээс 5 гишүүн Ц.Ганхуягыг намаас хасахыг дэмжсэн бичиг байна.

2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр ИЗНН, МАХН-тай эвсэл болж оролцсон. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн байх үе Ц.Ганхуягийн сонгуулийн ерөнхий менежэрээр ажилласан Л.Ганхуяг нь өрсөлдөгч намын нэр дэвшигч С-ээс 50 сая төгрөг авсан байна. Энэ мөнгөний 30 сая төгрөгийг Ц.Ганхуягын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаа ухуулагч нарын цалинд зарцуулсан бол 20 саяыг нь ИЗНН-ын дэд дарга Л.Ганхуяг өөрөө авсан гэх мэдээллийг иргэн Н өргөдлөөр бичиж энэ хүмүүст хариуцлага тооцуулахыг хүсч байжээ. Үүнээс гадна ЧД-ийн иргэн Б.Н-ийн дүү Б.Э-ээс Л.Ганхуяг 20 сая төгрөг зээлсэн бөгөөд энэ оныхоо 8-р сарын 1-ны өдөр өгнө гэсэн тохиролцоог хийжээ. Улмаар өнөөдрийг хүртэл Л.Ганхуяг дээр мөнгийг эргүүлж өгөөгүй учраас иргэн Б.Н цагдаагийн байгууллагад хандаж, шалгалтын ажил үргэлжилж байгаа юм байна. Энэ тухай ИЗНН-ын бусад гишүүдэд хандад иргэн Б.Н өргөдөл гаргаснаар энэ хэргийн талаар мэдсэн байна.

Сонгуулиар гарч ирээд бусад үед алга болчихдог Ц.Ганхуяг түүний дагуулж авчирсан гэх Л.Ганхуяг нарыг ИЗНН-ын гишүүд уулзахаар удаа дараа эрж хайсан боловч тухайн үед олоогүй байна. Ийнхүү үеийн үед ИЗНН-ыг нэг хүний өмчлөл болгож хувьдаа ашиглаж, санхүү мөнгөний олон ч асуудал үүсгэж ирсэн гэх Ц.Ганхуяг нь намаа төлөөлөх эрхгүй болоод байгаа бололтой.

 

Б.САРУУЛ

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.