Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Ирээдүйн аавуудад зориулсан зөвлөмж

- Хүү эсвэл охин төрөх талаар битгий урьдчилан ярилц.

- Эхнэр чинь танд цаг зарцуулахгүй байна гэж битгий гомдоорой. Дэлгүүр явж, юм угаа. Ингэснээр та эхнэрийнхээ талархлыг хүлээх болно.

- Хүүхдээ төрсний дараа хийх ажлаа төлөвлөн ярилц. Хүүхдийнхээ өрөөг хэрхэн тохижуулах, ямар зүйлс хэрэгтэй болох талаар хамтран ярилц. Жирэмсэн үед эхнэрийн тань биед харшлах зүйлсийг битгий худалдаж авч өгөөрэй. Зүгээр суулгүй эхнэрээ дагуулан цэвэр агаарт алхах, салхинд суух зэргээр цагаа үр дүнтэй өнгөрүүлээрэй. Тамхи татдаг бол гэртээ тамхи татахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв зүүдэндээ янз бүрээр хөдөлдөг бол эхнэрийгээ жирэмсэн байх үед та тусдаа унтаж болно.

- Эхнэрээ төрөх дөхмөгц таны эзгүйд гэнэт өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар урьдчилан төлөвлөгөө гаргаж, хэрэгцээтэй утасны дугаар унаа зэргийг бэлтгэж найз нөхөд, ойр төрлийн хүмүүс, хариуцсан эмч зэрэг хүмүүстэй урьдчилан тохиролцсон байх шаардлагатай. Эхнэр, найз бүсгүйгээ гэр орны хүнд ажлаас чөлөөлж, хангалттай хугацаагаар буюу өдөрт 10-аас доошгүй цагаар унтуулж амруулахаар өөрийнхөө ажлыг зохицуулах хэрэгтэй.

- Жирэмсний хугацаанд эхийн хооллолт нь хүүхдийн бүхий л эрхтэн тогтолцооны хөгжил, цаашид хүүхэд болоод өөрийн эрүүл мэндэд асар их ач холбогдолтой. Энә үед эхийг зөв хооллуулах буюу олон төрлийн, илчлэг, амин дэмээр баялаг, амттай хоолыг бэлдэж бага багаар, ойр ойрхон идүүлэх нь маш чухал.

- Төрөхөөс өмнө төрөх газарт хэрэглэх дараах зүйлийг бэлтгээрэй. Үүнд: Хөвөн даавуугаар хийсэн ээлжийн дотуур хувцас, эвтэйхэн шаахай, эмнэлэгт өмсөх хөнгөн хувцас (цамц, өмд эсвэл унтлагын хувцас, толгой боох даавуу, алчуур), ариун цэврийн хэрэгсэл болох саван, алчуур, оо, сойз, хөвөн, тос зэрэг. Төрөхөөс өмнө эхийн гэдэс томордог учраас хөдлөх, тонгойход хүндрэлтэй байдгаас усанд орох, хөлийн хумсаа авахад нь туслаарай.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.