Уншиж байна...
НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлооӨнөөдөр 2022 оны төсвийг хэлэлцэнэНям гарагт НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан тодорноЦЕГ: Шаардлагатай бол дуучин С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авнаЭрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эхлүүллээИргэний үнэмлэхний бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллооМУГТ У.Мөнх-Эрдэнэ коронавирусний халдвар авсны улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болжээЗөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг бий болгох бодлогын даалгаврыг баталлааД.Амартүвшин: УИХ, Засгийн газрыг шүүмжилсэн хүмүүсийг урхидаж байгаад барьдаг моод дэлгэрчихсэн байнаД.Хаянхярвааг дахин цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээУ.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэБулган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээЗаасан хугацаанд вакцин хийлгээгүй эмч нарыг ажлаас нь халхаар болжээШӨХТГ: Чанарын шалгалтанд хамрагдсан барилга угсралтын компаниудын суулгасан цонхны 50% нь шаардлага хангасангүйШууд: ЗТХЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
Ургац хураалтад 10 мянга гаруй хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 25 мянган га талбайг ангилан хадаж, 26.3 мянган га-гаас 37.7 мянган  тонн үр тариа, үүнээс 24.3 мянган  га-гаас 34.4 мянган  тонн улаанбуудай, 7.4 мянган га-гаас 67.5 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 45.9 мянган тонн хүнсний ногоо, 6.0 мянган  га-гаас 16.9 мянган тонн тэжээлийн ургамал, 5.9 мянган га-гаас 4.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.

Ингэснээр үр тарианы хураалт 6.6 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 36.6-41.1 хувийн явцтай байна.

“Ургацаа бүрэн авцгаая” уриалгын хүрээнд салбарын яамнаас оюутан залуус, ажил хайж байгаа иргэдийг ургацын талбайд ажиллахыг уриалсан. Ургац хураалтад есдүгээр сарын 22-ны байдлаар 1715 цэрэг, 1783 оюутан, 6648 халамжийн болон гэрээт ажилтан, нийт 10146 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.

Энэ онд улсын хэмжээгээр  420.2  мянган га-д үр тариа, үүнээс 389.4  мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100.0  мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д  жимс, жимсгэнэ, нийтдээ 655.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198.8 мянган тонн төмс, 117.0 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн  тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.