Уншиж байна...
НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлооӨнөөдөр 2022 оны төсвийг хэлэлцэнэНям гарагт НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан тодорноЦЕГ: Шаардлагатай бол дуучин С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авнаЭрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эхлүүллээИргэний үнэмлэхний бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллооМУГТ У.Мөнх-Эрдэнэ коронавирусний халдвар авсны улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болжээЗөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг бий болгох бодлогын даалгаврыг баталлааД.Амартүвшин: УИХ, Засгийн газрыг шүүмжилсэн хүмүүсийг урхидаж байгаад барьдаг моод дэлгэрчихсэн байнаД.Хаянхярвааг дахин цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээУ.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэБулган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээЗаасан хугацаанд вакцин хийлгээгүй эмч нарыг ажлаас нь халхаар болжээШӨХТГ: Чанарын шалгалтанд хамрагдсан барилга угсралтын компаниудын суулгасан цонхны 50% нь шаардлага хангасангүйШууд: ЗТХЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
Г.Ёндон: Бид найм хоногийн турш бензинийг хязгаартай худалдах боллоо

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг УУХҮ-ийн сайд Г.Ендон танилцууллаа. Улмаар шатахууны хомсдолтой холбоотой асуудалтай холбоотойгоор хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгосныг мэдэгдлээ.

Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: "Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Энэ хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, 5-10 хувийг Хятадаас нийлүүлдэг. Бид "Роснефть" компаниас сар бүр 28 мянган тонн бензин авах ёстой. Гэвч тэд 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн тул БНХАУ-аас 43 мянган тонн бензин авах захиалга өгсөн байв. 

Ийм нөхцөл байдал үүссэн учраас улсын шатахууны хэрэглээг тогтмол хэмжээнд байлгахын тулд Хятад улсын “Чайна ойл” компанитай таван аж ахуйн нэгж болох "Петровис", "Шунхлай", "Магнай трэйд", "Сод Монгол", "Лэкс ойл" компанитай гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар нэг сар гаруй хугацаанд хэрэглэх шатахууны мөнгийг төлж, гэрээгээ хийгээд баталгаажуулчихсан. Наашаа явах вагоныхоо кодыг авчихсан. Бид ямар нэгэн шатахууны хомсдол үүсгэхгүйгээр Хятадаас шатахуун нийлүүлэх дүр зурагтай байсан. Гэтэл есдүгээр сарын 20-ны өглөө ОХУ-ын “Роснефть” компаниас өгөх ёстой хэмжээгээ 17 мянга гэж хэлсэн учраас ойролцоогоор 9-10  мянган тонн шатахууныг үлдсэн хугацаанд өгөх ёстой байсан. Гэтэл өчигдөр аравдугаар сарын 1-нийг хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсон гэх мэдэгдэл гэнэт өгсөн. Яг үүнтэй давхцаж Хятадын Хөх хотын боловсруулах үйлдвэртэй хийсэн гэрээний дагуу төмөр зам дээр вагон тавих боломжгүй байна. Учир нь Хятад улс дотооддоо их хэмжээний төмөр замын ачааны эргэлт, Монгол руу яаралтай хийх ачааны татан авалттай холбоотойгоор шатахууныг  есдүгээр сард нийлүүлэх боломжгүй болсон гэдэг мэдээ ирсэн. Бид найм хоногийн турш бензинийг хязгаартай худалдах боллоо. Бээжинд суугаа Элчин сайд ноот бичиг өгч, холбогдох хүмүүстэй уулзаж байна. Тус улсад сүүлийн хоёр хоног амралтын өдрүүд байв" гэлээ. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.