Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
АИ92 бензинээр тогтмол хийх цэнэглэдэг машинд АИ95 бензин хийж болох уу?

Бензин болон дизель хөдөлгүүрийн ялгаа нь юу вэ? Бензинийг дизель хөдөлгүүрт харин дизелийг бензин хөдөлгүүрт хийвэл яах вэ?

Хамаг учир химийн найрладаг оршино. Тодруулбал, түлшний шаталт, ноцох температур зэргээс эргүүлэх хүч, хөдөлгүүр эргэлтийн ажиллах зарчим хамаардаг юм. Шатахуун сольж хийсэн тохиолдолд машин асаахгүйгээр системийг тэр чигт нь цэвэрлэх хэрэг гарна.

Мөнгөө хэмнэх үүднээс 95 хийх хөдөлгүүрийг 92-аар цэнэглээд байвал яах вэ?

Ганц хоёр хийхэд зүгээр, харин ч арай сэргэлэн цовоо болсон юм шиг санагдах байх. Харин ойр ойрхон хийгээд байвал хоёр асуудал тулгарна.

Нэгт, шатахуун зарцуулалт ихсэж, хөдөлгүүр хална. Сүйдтэй идээд байхгүй л дээ. Хамгийн аюулгүй нь ажлын холимог нь шатах хөндийд бус цилиндр дотор ноцсоноор клапан дээр хайрс үүсэж дараа нь их үнэтэй засварт орохоор болдог. Үүний эхний шинж тэмдэг нь хөдөлгүүр дөрөв биш гурван тактын зарчмаар ажиллаж, автомашин нилдээ сэгсчиж, хурд хүч буурч, яндангаас хар утаа гарч эхэлдэг.

Харин АИ92 хийх машинд АИ95 хийнэ гэдэг тухайн машинд сайн нөлөөтэй. Өөрөөр хэлбэл асуудал үүсэхгүй гэсэн үг. 

Бензин тэмдэглэгээнд АИ гэж юу гэсэн үг вэ?

  • А-автомобильный буюу бензин автомашин
  • И-исследовательский буюу октаны тоог шинжилгээний аргаар тогтоосны илтгэнэ. И үсэг байхгүй бол моторын арга ашигласанд тооцно.
  • Тоо-Октаны тоо. Их байх тусамд даралт тэсвэрлэх чадвар ихсэж хөдөлгүүрийн хүч нэмэгдэнэ гэсэн үг.

Шатахуун цэнэглэхдээ хөдөлгүүрээ унтраах ёстой юу?

Хөдөлгүүр ажиллах үед яндангаас оч үсрэх магадлалтай тул галын аюулаас сэргийлэх үүднээс автомашинаа унтрааж байж шатахуунаар цэнэглээрэй.

Яагаад дизель хөдөлгүүрийн яндангаас хар, харин бензин хөдөлгүүртэй автомашинаас цагаа утаа гардаг вэ?

Бензин шиг хөнгөн чанарын түлш шатах үед их хэмжээний ус ялгарч хөө тортог бараг гардаггүй. Иймээс ууршсан ус нь цагаан өнгийн утаа болж харагддаг. Харин дизелийн найрлагад ордог парафин гэх мэт хүнд элементууд ноцох явцдаа хөө болж хар утаа ялгаруулдаг юм.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.