Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
“Pfizer” компани вакцинаа 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй хэмээн мэдэгджээ

“Pfizer” компани  бага насны хүүхдүүдийг оролцуулсан туршилтынхаа үр дүнг анх удаа танилцууллаа. Улмаар тэдний гаргаж авсан ковид-19-ийн эсрэг гаргаж авсан вакцины  эмнэлзүйн 2/3 дугаар үе шатны туршилтаар вакцин аюулгүйгээс гадна эсрэг биетийн “хүчтэй” хариу урвал үзүүлж байгааг тогтоосон хэмээн мэдэгджээ.

Туршилтад оролцсон 5-11 насны 2268 хүүхдэд хоёр тун вакциныг 21 хоногийн зайтай тарьсан бөгөөд ингэхдээ хүүхдүүдийн аюулгүй байдал, тэсвэр, дархлаа үүсэх чадварыг сайтар харгалзан үзсэний дүнд 10 микрограмм тунг тарьсан байна. Улмаар туршилтад оролцогчдын цусанд үүссэн саармагжуулах эсрэг биетийн түвшинг судлах замаар дархлааны хариу урвалыг тодорхойлж, 16-25 насны буюу 30 микрограммаас өндөр тун бүхий хоёр тунд хамрагдсан бүлгийн хүмүсийнхтэй харьцуулжээ. “Pfizer”-ийн мэдээлснээр, өндөр тунг тариулсан хүмүүсийнхтэй харьцуулахад сайн үр дүн үзүүлж, хоёр дахь тунг хийлгэснээс нэг сарын дараа дархлааны хүчтэй хариу урвал үзүүлсэн байна.  

Түүнчлэн вакцинаас үүдэлтэй гаж нөлөөг судалсан бөгөөд 16-25 насны оролцогчдод ажиглагдсантай ерөнхийдөө төстэй байсан гэдгийг компанийн мэдэгдэлд дурджээ. Тус компанийн хувьд АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ вакцинаа хүүхдүүдэд хэрэглэхийг яаралтай журмаар зөвшөөрөх хүсэлтийг ойрын хугацаанд гаргахаар төлөвлөж байгаа ч эхний ээлжид холбогдох албаны мэргэжилтнүүд вакцины үр дүнг нягталж шалгах учиртай юм.  

Одоогоор АНУ-д “Pfizer”-ийн вакциныг 16 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн батлаад байгаа бол 12-15 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрч дархлаажуулалтад ажиглаж байна. 

эх сурвалж: cnn

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.