Уншиж байна...
НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлооӨнөөдөр 2022 оны төсвийг хэлэлцэнэНям гарагт НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан тодорноЦЕГ: Шаардлагатай бол дуучин С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авнаЭрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эхлүүллээИргэний үнэмлэхний бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллооМУГТ У.Мөнх-Эрдэнэ коронавирусний халдвар авсны улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болжээЗөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг бий болгох бодлогын даалгаврыг баталлааД.Амартүвшин: УИХ, Засгийн газрыг шүүмжилсэн хүмүүсийг урхидаж байгаад барьдаг моод дэлгэрчихсэн байнаД.Хаянхярвааг дахин цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээУ.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэБулган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээЗаасан хугацаанд вакцин хийлгээгүй эмч нарыг ажлаас нь халхаар болжээШӨХТГ: Чанарын шалгалтанд хамрагдсан барилга угсралтын компаниудын суулгасан цонхны 50% нь шаардлага хангасангүйШууд: ЗТХЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
Г.Ёндон: Ердийн хэрэглээний 4 хоногийн нөөц байгаа учраас ААН-үүд 5-7 хоног хязгаарлалт хийнэ

УУХҮЯ-наас АИ-92 авто бензиний хомстол үүссэн асуудлаар мэдээлэл өгч байна. Одоогоор иргэд, ААН-үүдийн хамгийн их хэрэглэдэг шатахуун болох АИ-92 авто бензиний нийлүүлэлт хэзээ тогтворжих нь тодорхойгүй байна. 

УУХҮ-ийн сайд Г.Ендон: Манай улс нийт сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авч хангадаг. Гэрээгээр хармлцан үүрэг хүлээдэг. ОХУ-аас өнгөрсөн сарын сүүлээр 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Ангарскийн үйлдвэрт засвар хийнэ. Иймд 17 мянган тонн бензин нийлүүлнэ гэсэн юм. Иймд бид БНХАУ-ын China oil компанитай гэрээ хийсэн. Хятад улсаас 137 вагон буюу 50 гаруй мянган тонн шатахуун авахаар мөнгөө төлж, гэрээгээ баталгаажуулчихсан байгаа. Холбогдох Элчин сайдын яам, албаныхан энэ асуудалд анхааран ажиллаж байна. Наашаа зөөх галт тэрэгнийхээ кодыг ч авсан байв. БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэсэн. Учир нь улсын төмөр зам ихээхэн ачаалалтай ажиллаж байгаа юм байна. Хоёр улсаас шатахуун авдаг тул манай ААН-үүд борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэллээ. ААН-үүд дээр 5-7 хоногийн хязгаарлалт хийнэ гэсэн тооцоолол байна. Одоогоор ердийн хэрэглээний 4 хоногийн нөөцтэй байна. Тэгэхээр ААН-үүд хязгаарлалт хийснээр энэ 4 хоногийн нөөцийг 5-7 хоног болгож байгаа юм. Энэ үед нь БНХАУ-аас шатахуун орж ирнэ. 

АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэбаяр: БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомстол үүслээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрөв хоногийн нөөцтэй байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна.     

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.