Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Ангела Меркелийн орыг залгах өрсөлдөөн Олаф Шольц болон Армен Лашчет нарын хооронд өрнөж байна

Энэ сарын 26-нд болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн сонгуулийн дараа тус улсын Канцлер Төмөр хадагтай хочит Ангела Меркель улс төрийг орхино гэдгээ мэдэгдсэн билээ. Германчуудын хувьд туршлагатай, авхаалжтай, нэр нөлөөтэй Меркелийн эрин үе дуусах гэж байгаа нь багагүй айдсыг төрүүлж байгаа юм. Учир нь түүний оронд сонгогдсон хэн ч Меркель шиг тууштай, зоригтой ажиллаж чадахгүй хэмээн Германчууд үзэж байгаа юм. 

Одоогоор түүний орыг залгахаар Христийн Ардчилсан холбоо ба Христийн Нийгмийн холбооны консерватив эвслээс нэр дэвшигч Христийн Ардчилсан холбоо намын удирдагч Армин Лашетад, “Ногоон” намаас нэр дэвшигч Аннален Бербок болон Социал-Демократ намаас нэр дэвшигч, Сангийн сайд Олаф Шольц нар өрсөлдөж байгаа юм. 

Олон улсын хэвлэлүүдэд бичиж байгаагаар Меркелийг орлох гол өрсөлдөөн Социал демократ намын дарга Олаф Шольц болон Христийн ардчилсан намын лидер Армен Лашчет нарын хооронд өрнөж байгаа аж. 

Нэр дэвшигчид өнгөрөгч ням гарагт гурав дахь мэтгэлцээнээ хийсэн бөгөөд мэтгэлцээнд Социал-Демократ намаас нэр дэвшигч, Сангийн сайд Олаф Шольц ялалт байгуулжээ. Тэд өмнөх мэтгэлцээнүүдийн нэгэн адил олон улсын сэдвүүдийг хөндөөгүй бөгөөд харин  тэд уур амьсгал, цалин хөлс, коронавирустэй хийх тэмцэл, боловсрол, эрчим хүч, шилжилт хөдөлгөөн, дотоодын аюулгүй байдлын асуудлаар ярилцаж өөрсдийн байр суурийг илэрхийлцгээсэн байна. 

Сануулахад, Нэр дэвшигчдийн телевизийн эхний мэтгэлцээн наймдугаар сарын 29-нд, хоёр дахь нь есдүгээр сарын 12-нд болсон бөгөөд мэтгэлцээний дараа үзэгчид одоогийн Сангийн сайд Олаф Шольцыг ялагчаар нэрлэж байсан юм. 

эх сурвалж: dw.com, cnn.com

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.