Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Испани, Мексик болон Японы галт уулууд ойролцоо хугацаанд дэлбэрчээ

Өнгөрөгч долоо хоногт дэлхийн хэд хэдэн улсад галт уул дэлбэрчээ. Тэдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Канарын арлуудын нэг хэсэг болох Испанийн ” Ла Пальма” арал дээр “Кумбре-Вьеха” галт уулын дэлбэрэлт юм.

BBC агентлагийн мэдээлж байгаагаар галт уулын халуун лава замдаа таарсан бүхнийг шатаан сүйтгэж суурьшлийн бүс рүү урсаж байгаа аж. Галт уулын бүсэд сүүлийн долоо хоногт газрын чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд энэ хугацаанд албаныхан олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж амжжээ.

85 мянган оршин суугчтай Ла Палма нь Канарын арлуудын галт уултай найман арлын нэг юм. Түүнчлэн галт уул дэлбэрэхээс өмнө 4.2 магнитудын газар хөдлөлт тус бүсэд бүртгэгджээ.
Галт уулын халуун лава найман сууцыг шатааж, нэг цамхагийг нураасан ч азаар хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртээгүй байна.

Гэвч арал дээр газар хөдлөлтийн идэвхжил эрс нэмэгдсэний дараа байгалийн гамшиг болж магадгүйг өмнө нь Канарын арлуудын Галт уул судлалын хүрээлэнгээс анхааруулж байжээ.

Японы Суваносэ арал дээр галт уул дэлбэрчээ

Өнгөрөгч баасан гаригт Японы Суваносэ арал дээр галт уул дэлбэрсэн тухай Японы Цаг уурын үндэсний агентлаг мэдээлжээ.

Галт уулын тогооноос нэг км-ийн радиуст үнс нурам цацагдсан бөгөөд судлаачдын үзэж байгаагаар галт уулын идэвхжил үргэлжилэх төлөвтэй байгаа аж. Тиймээс галт уулд 2 км зайд ойртохгүй байхыг иргэддээ анхааруулжээ.

Эрх баригчдын мэдээлж байгаагаар тус арал дээр 80 орчим хүн амьдардаг бөгөөд тосгон нь галт уулаас дөрвөн км зайд оршдог байна.

Мексикийн Попокатепетл галт уул идэвхижжээ

Мексикийн нийслэлээс 60 км зайд орших Попокатепетл галт уул идэвхжиж, 1.5 км өндөрт  үнс нурам цацсан тухай Мексикийн Иргэний хамгаалалтын хүчний үндэсний зохицуулах газраас мэдээлжээ.

Хэдийгээр Попокатепетл галт уул идэвхэжсэн нь ойр орчим амьдардаг хүн амд аюулгүй ч эрх баригчид галт ууланд ойртож очихгүй байхыг иргэддээ уриалсан байна.

Сонирхуулахад, Попокатепетл галт уул нь Мексикийн нутаг дэвсгэрт оршдог хамгийн идэвхтэй томоохон галт уулын нэгд тооцогддог аж.

эх сурвалж: BBC.com, apnews.com, reuters.com

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.