Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
SpaceX-ийн хөлгөөр огторгуйд аялсан жуулчид дэлхийд амжилттай газарджээ

Өнгөрөгч лхагва гарагт SpaceX компанийн хөлөг дөрвөн энгийн иргэний бүрэлдэхүүнтэйгээр сансарт ниссэн. Тэд сансарт гурав хоногийн хугацаатай аяласан бөгөөд Флоридагийн эргээс холгүй Атлантын далайд амжилттай газарджээ. Энэ бол сансрын түүхэнд анх удаа дан энгийн хүмүүсээс бүрдсэн багийг дэлхийн тойрог замд хүргэсэн тохиолдол хэмээн reuters агентлаг мэдээлсэн байна.  

SpaceX-ийн Crew Dragon хөлгийн капсул дэлхийн агаар мандалд орж ирснийхээ дараа нийт дөрвөн шүхэр задалж, уналтын хурдаа бууруулсаар далайн мандалд буужээ.

 

Сансрын жуулчдын хамгийн залуу гишүүн байолох АНУ-ын Теннеси муж дахь Сэнт Жюдийн Хүүхдийн эмнэлгийн эмч Хэйли Арсено 29 настайдаа дэлхийн хамгийн залуу сансрын нисгэгч болжээ. Тэрээр мөн анхны хиймэл эрхтэнтэй (протез) сансрын нисгэгч болсон байна. Учир нь Арсено хүүхэд байхдаа ясны хорт хавдрын улмаас нэг хөлөө тайруулж байжээ. 

Дашрамд дурдахад, Inspiration4 багийн гишүүн Айзакмэн, Проктор нар нисгэгчийн лицензтэй боловч тэдний хөлгийн бүх жолоодлогыг SpaceX компани газраас удирдаж, хөлөг дотрох зарим үйлдлийг зааж өгч чиглүүлж байжээ.

Гэхдээ онцгой тохиолдолд бэлтгэлтэй байхын тулд багийн гишүүдийг NASA-гийн сансрын нисгэгчидтэй ижил түвшний сургалтад хамруулсан юм байна.

Эх сурвалж: Reuters

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.