Уншиж байна...
НӨАТ: 3 сая төгрөгийн дөрөв, 1.5 сая төгрөгийн 38 азтан тодорлооӨнөөдөр 2022 оны төсвийг хэлэлцэнэНям гарагт НӨАТ-ын 20 сая төгрөгийн азтан тодорноЦЕГ: Шаардлагатай бол дуучин С.Жавхланг албадан ирүүлж мэдүүлэг авнаЭрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эхлүүллээИргэний үнэмлэхний бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллооМУГТ У.Мөнх-Эрдэнэ коронавирусний халдвар авсны улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болжээЗөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим системийг бий болгох бодлогын даалгаврыг баталлааД.Амартүвшин: УИХ, Засгийн газрыг шүүмжилсэн хүмүүсийг урхидаж байгаад барьдаг моод дэлгэрчихсэн байнаД.Хаянхярвааг дахин цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээУ.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэБулган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээЗаасан хугацаанд вакцин хийлгээгүй эмч нарыг ажлаас нь халхаар болжээШӨХТГ: Чанарын шалгалтанд хамрагдсан барилга угсралтын компаниудын суулгасан цонхны 50% нь шаардлага хангасангүйШууд: ЗТХЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна
Монгол-Хятадын хамтын ажиллагаа, найрсаг харилцаа цар тахлын үед ч хэвийн үргэлжилж байгааг тэмдэглэжээ

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Б.Баттөмөр өнөөдөр (2021.09.17) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүйг хүлээн авч уулзлаа.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр сайн хөршийн харилцаа, хоёр улс хоорондын худалдааг хөгжүүлэхэд Элчин сайдын оруулж буй үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, өнгөрсөн долдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж, батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд чухал түлхэц үзүүлсэн гэдгийг онцлов. Хоёр улс хоорондын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Байнгын хороод, Найрамдалын бүлэг болон Тамгын газар хооронд харилцан туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Цай Вэньрүй Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагаа, найрсаг харилцаа КОВИД-19 цар тахлын үед ч хэвийн үргэлжлэн төрийн өндөр, дээд хэмжээний цахим уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэхэд БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас чухал ач холбогдол өгдөг, цаашдын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.