Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Г.Нэргүй: Намар цагт иргэд шар өвс шатаах, байгалийн нэмэлт дагавар бүтээгдэхүүн олборлох явцдаа гал алддаг

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аян нэг сарын хугацаанд өрнөх бөгөөд энэ хугацаанд хяналт шалгалт хийхийн сацуу гал түймрийн аюулаас сэргийлэх чиглэлийн мэдээллийг олон нийтэд түгээх юм. Энэ ажилд гар утасны оператор компаниуд хамтран ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг түгээхээр болжээ.

Намрын улиралд ойн түймэр ихсэх хандлагатай байдаг. Иргэд самар түүх, аялж зугаалах, хашааны шар өвсөө шатаах зэргээр санамсаргүй  байдлаар гал алддаг байна. Өнгөрсөн жил л гэхэд нийслэлд таван удаагийн ой, хээрийн түймэр гарч 22 га, шар өвсний 275 удаагийн түймэр гарч 78 га талбай шатсан байдаг. Хавар, намрын хуурайшилтай үед ойд гал алдахад  ганцхан  секундийн дотор хоёр метр талбайг галдах, цаашлаад ой мод бүхэлдээ шатах, ан амьтад амьдрах орчингүй болох аюул нүүрлэдэг. Түүнчлэн өөрийн болон бусдын өмч хөрөнгийг галд шатааж, асар их хэмжээний алдагдалд орсон тохиолдол цөөнгүй.

“Алдвал галдана” аяны талаарх хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй  “Сүүлийн жилүүдэд  нийслэлийн ногоон бүсэд морьтой эргүүл гаргаж, хяналт хийж заншсан. Үүний хүчинд ой хээрийн түймэр 48.8 хувь буурсан. Намар цагт иргэд шар өвс шатаах, байгалийн нэмэлт дагавар бүтээгдэхүүн олборлох явцдаа гал алдсан тохиолдол гардаг. Тиймээс хуулийн дагуу дээрх үйл ажиллагааг хориглосон байдаг. Хууль, журмаа дээдэлж, ой, хээрийн болон шар өвсний түймрээс сэргийлэхийг онцгойлон сануулъя” гэлээ.

Түүнчлэн нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар нэвтэрч, отоглон бууж,  самар, жимс түүж буй иргэдийг  уулнаас буулгах, дахин нэвтрүүлэхгүйн тулд баруун, зүүн бүсэд Нийслэлийн Байгаль орчны газрын ой хамгаалагч нар эргүүл гарган ажиллаж байгааг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр хэлж байлаа.

“Алдвал галдана” аяны гол зорилго нь нийслэлийн иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнээс үүдэх хохирол, хор уршиг хэчнээн их болохыг таниулахад оршиж буй. Тиймээс аян өрнөх хугацаанд зорилтот видео контентыг радио, телевиз, сайт болон ФМ, радио болон цахим орчинд олон нийтэд түгээхээс гадна Улаанбаатар хотын гудамж, талбайд байрлах лед дэлгэц болон самбаруудад мэдээлэл, сурталчилгааг байршуулахаар төлөвлөжээ. “Алдвал галдана” аяныг урлаг, спортын олны танил эрхмүүд сэтгэл зүрхээрээ дэмжин, хамтран ажиллаж оролцож  буй аж. Намрын хуурайшилт ихтэй энэ үед иргэн бүр сонор сэрэмжтэй байж, ой, хээрийн түймрээс хамтдаа сэргийлэхийг холбогдох мэргэжилтнүүд уриаллаа. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.