Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
ДЭМБ: Үйлдвэрүүд шаардлага хангахгүй байгаа учраас Спутник V вакциныг хүлээн зөвшөөрсөнгүй

ДЭМБ болон Европын яаралтай тусламжийн агентлагаас ОХУ-ын Спутник V вакциныг түдгэлзүүллээ. Учир нь  ОХУ коронавирусний эсрэг гаргаж авсан вакцинаа олон улсад хүлээн зөвшөөрүүлэхээр ДЭМБ-д удаа дараа хүсэлт тавьж байсан юм. Харин ДЭМБ-аас Спутник V вакциныг хүлээн зөвшөөрөхийн тулд Оросын дор хаяж нэг вакцины үйлдвэрийн үйл ажиллагааг нарийн шалгах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн байна.

Улмаар ДЭМБ-аас явуулсан шалгалтад тэд унасан бөгөөд ДЭМБ-ын АНУ дахь салбар эрүүл мэндийн байгууллагын туслах захирал Жарбас Барбоса өнгөрөгч тавдугаар сард ОХУ-ын үйлдвэрүүдийг шалгаад хэд хэдэн зөрчил илрүүлсэн учраас вакциныг хүлээн зөвшөөрөх асуудлыг түр хойшлуулсан гэжээ.

Түүнчлэн тэрээр “Спутник V вакциныг яаралтай тусламжийн журмаар ашиглахыг зөвшөөрөх тухай асуудлыг түдгэлзүүллээ. Учир нь ОХУ-ын вакцины үйлдвэрүүдийн нэгийг шалгаж үзэхэд шаардлага хангаагүй, асуудлууд илэрсэн. Тиймээс Орос орон ДЭМБ-ын зөвлөгөөг дагаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийн, дараагийн шалгалтанд бэлдэх шаардлагатай. Бид бэлэн болсон талаар мэдэгдэл ирэхийг хүлээх болно” хэмээн онцолсон байна. 

Эх сурвалж: themoscowtimes.com

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.