Уншиж байна...
Шууд: Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байнаМонгол Улсын Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна“Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дууслааД.Сумъяабазар: Биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж байгаа ч цар тахал амаргүй байнаЭМЯ: Шинээр 2612 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлааМонсуль ХХК: Бүх төрлийн шатахууныг хязгаарлалтгүй олгоноСЕХ: УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталлааСингапурт өдөрт хамгийн олон тохиолдол буюу 1178 тохиолдол бүртгэгджээГүйцэтгэгч компаниуд өдөрт 10-25 автобусны буудлыг цэвэрлэх нормтойӨнөөдрийн байдлаар 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна14 настай дагавар охиноо хүчиндэхийг завджээАвтобусны буудлуудад 200 гаруй шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байнаСурагчдаас хичээлийн хоцрогдол оношлох үнэлгээ авч эхэллээБНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад Хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийлжээС.Амарсайхан: Тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, хятадын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах нь чухал
БШУЯ: Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх сургагч багш нарыг бэлтгэж байна

Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 80 мянган хүүхэд элсэн суралцаж байна. Эдгээр хүүхдүүдийн сургуульд элсэн суралцахад шаардлагатай чадвар, дадал, хандлага эзэмшсэн байдлыг тогтоож, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох судалгааг энэ хичээлийн жилээс эхлүүлээд байна.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газар, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран Дэлхийн банкны “Бага боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааны арга зүй”-н сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар /хэлтэс/-ийн сургуулийн өмнөх болон бага боловсролын мэргэжилтнүүд хамрагдаж үндэсний сургагч багшаар бэлтгэгдлээ.

Сургалтаар мэргэжилтнүүд 6 настай хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадварыг илрүүлэх дасгал, даалгаврын хувилбартай танилцаж, үнэлгээний программ дээр ажиллах чадварыг эзэмшин цаашид багш нарт судалгаа хийх явцад зөвлөн тусалж, дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгаанд энэ хичээлийн жилд 325 сургуулийн 24 мянган сурагч хамрагдана. Судалгаа зохион байгуулах нэгдүгээр ангийн багш нарыг чадавхжуулах цахим сургалтыг энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулна.

Эх сурвалж: БШУЯ

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.