Уншиж байна...
Сонгуулийн үйл ажиллагаанд халдвар, хамгааллын дэглэмийг чанд баримталж ажилланаШууд: Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байнаМонгол Улсын Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна“Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дууслааД.Сумъяабазар: Биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж байгаа ч цар тахал амаргүй байнаЭМЯ: Шинээр 2612 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлааМонсуль ХХК: Бүх төрлийн шатахууныг хязгаарлалтгүй олгоноСЕХ: УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталлааСингапурт өдөрт хамгийн олон тохиолдол буюу 1178 тохиолдол бүртгэгджээГүйцэтгэгч компаниуд өдөрт 10-25 автобусны буудлыг цэвэрлэх нормтойӨнөөдрийн байдлаар 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна14 настай дагавар охиноо хүчиндэхийг завджээАвтобусны буудлуудад 200 гаруй шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байнаСурагчдаас хичээлийн хоцрогдол оношлох үнэлгээ авч эхэллээБНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад Хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийлжээ
Л.Оюун-Эрдэнэ: “Хамгийн сайн халамж бол ажлын байр юм"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзлаа. Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлжээ. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, ажил эрхлэх хүсэл сонирхлыг нь бий болгож, ажилтай, орлоготой болгоход зуучлах юм. Энэ онд 5000 залуусыг “Оролцоо” хөтөлбөрт хамруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам төлөвлөсөн байна.


Төсөлд хамрагдсан залуусыг тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгох юм.

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд заасны дагуу “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл” хэрэгжиж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн сайн халамж бол ажлын байр юм. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа” гэж хэллээ. Мөн “Оролцоо” төсөлд хамрагдсан залуусыг ямар мэргэжил, боловсролтой болон ямар ажил хийх сонирхолтойг бүртгэж, ажилд зуучлахад анхаарч ажиллах ёстойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад үүрэг болголоо. Мөн уул уурхай болон бусад салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, ажил орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ" гэв.

“Оролцоо” төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг орон даяар 2021 оны наймдугаар  сарын 16-22-нд www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим системээр дамжуулан бүртгэсэн бөгөөд тус төсөлд нийт 1211 оролцогч хамрагдаж байна.

Улсын хэмжээнд 15-24 насны 68.3 мянган залуус ямар нэгэн боловсрол, сургалтад хамрагдаагүй, мөн цалин, орлого олох хөдөлмөр эрхлээгүй байна.


 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.