Уншиж байна...
Шууд: Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байнаМонгол Улсын Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна“Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дууслааД.Сумъяабазар: Биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж байгаа ч цар тахал амаргүй байнаЭМЯ: Шинээр 2612 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлааМонсуль ХХК: Бүх төрлийн шатахууныг хязгаарлалтгүй олгоноСЕХ: УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталлааСингапурт өдөрт хамгийн олон тохиолдол буюу 1178 тохиолдол бүртгэгджээГүйцэтгэгч компаниуд өдөрт 10-25 автобусны буудлыг цэвэрлэх нормтойӨнөөдрийн байдлаар 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна14 настай дагавар охиноо хүчиндэхийг завджээАвтобусны буудлуудад 200 гаруй шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байнаСурагчдаас хичээлийн хоцрогдол оношлох үнэлгээ авч эхэллээБНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад Хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийлжээС.Амарсайхан: Тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, хятадын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах нь чухал
Ж.Чинбүрэн: Монгол, Францын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байна

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн өнөөдөр (2021.09.13) хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлэгт Улсын Их Хурлын дөрвөн гишүүн харьяалагддаг болохыг уулзалтын эхэнд танилцуулав.

 

Тэрбээр, Монгол, Францын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа”-ны түвшинд 55 жилийн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн, уг харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байдгаа илэрхийлж, үүнд хоёр талын тэргүүлж буй найрамдлын бүлгийн гүйцэтгэх үүрэг маш чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

 

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй Монгол Улсад албан айчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, тус бүлгийн даргаар анх удаагаа сонгогдон ажиллаж байна гэв. Тэрбээр, Монгол Улсад айлчлах хугацаанд парламент хоорондын цаашдын хамтын ажиллагааг илүү тодорхой, үр дүнд хүрсэн уулзалтууд болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд санал нэгтэйгээр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаа. Үүнд, Сенатын зүгээс боловсрол, эрүүл мэнд болон эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

 

Уулзалтад Сенатын дэд дарга, Соёл, боловсрол, харилцаа холбооны бодлогын байнгын хорооны гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга хатагтай Натали Дэлатр, Сенатын гишүүн, Орон нутгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга ноён Паскал Мартин, Сенатын гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн хатагтай Мари-Пиер Ришэ, Сенатын Гадаад харилцаа, ёслолын газрын дэд зохицуулагч, Франц-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга ноён Завье Вэрн нар байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.