Уншиж байна...
Сонгуулийн үйл ажиллагаанд халдвар, хамгааллын дэглэмийг чанд баримталж ажилланаШууд: Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байнаМонгол Улсын Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна“Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дууслааД.Сумъяабазар: Биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж байгаа ч цар тахал амаргүй байнаЭМЯ: Шинээр 2612 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлааМонсуль ХХК: Бүх төрлийн шатахууныг хязгаарлалтгүй олгоноСЕХ: УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталлааСингапурт өдөрт хамгийн олон тохиолдол буюу 1178 тохиолдол бүртгэгджээГүйцэтгэгч компаниуд өдөрт 10-25 автобусны буудлыг цэвэрлэх нормтойӨнөөдрийн байдлаар 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна14 настай дагавар охиноо хүчиндэхийг завджээАвтобусны буудлуудад 200 гаруй шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байнаСурагчдаас хичээлийн хоцрогдол оношлох үнэлгээ авч эхэллээБНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад Хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийлжээ
Н.Ганзориг: Дарга нар биднийг нийтээр нь архичин гэж дууддаг ч энэ бол зөвхөн та нарын бодол

Төрийн ордонд өнөөдөр болсон “Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч 2021” зөвлөлдөх уулзалтад оролцогчдын хэлсэн үгээс онцолж байна.  

Монголын Ажилчдын холбооны нэгдсэн төвийн захирал Н.Ганзориг: Бүтээн байгуулалтыг нуруундаа үүрдэг хүмүүс нь шавар, шохой зуурдаг ажилчид байдаг юм. Аливаа байгууллагын амьд зүйл нь ажилчин. Сүүлийн 30 жил гэж хүмүүс ярих дуртай. 30-аа больё сүүлийн 10 жил ажилчин ангиа орхисон. Хөгжил дэвшлийг илэрхийлдэг өндөр барилгыг барьж босгодог ажилчин залуусаа мартсан.

Барилгын салбарт асуудал их гарч байна. Барилга дээр ажиллаж байгаад нас барж, хөдөлмөрийн хөлсөө шулуулж байна. Ажил хийчихээд цалингаа нэхэхээр бидэн рүү цагдаа явуулдаг. Барилгын компанийн захирлууд дээр очоод цалин, хөлсөө нэхэхээр хамгаалагч нарт нь зодуулдаг. Бидэнд өртэй хэр нь хүн дарамталсан гээд шүүхээр асуудлаа шийдүүлдэг. Бид цалингаа авч чадаагүй хэр нь хөдөлмөрийн хөлсөө нэхсэнийхээ төлөө цагдаа шүүх дээр 200 мянгаас хоёр сая төгрөгөөр торгуулдаг.

Бүтээн байгуулалт хийнэ гээд яриад байдаг хэр нь үүнийг нь хийх ажилчин алга. Хийж чаддаг залуучууд нь цалингаа бодоод Япон, Солонгос руу гаргаад явчихлаа. Юм хийж сурах гээд зүтгэж байгаа залуучууддаа тусламж үзүүлээч ээ төр засаг минь. Бид муу нэртэй. Дарга нар биднийг нийтээр нь архичин гэж дуудаж байна. Энэ дунд архи уудаггүй хүмүүс байна. Монголчууд бүгд архинд живчихээгүй, энэ бол зөвхөн та нарын бодол шүү. Биднийг бүгдийг нь ажилгүй, архичин, хулгайч гэж дуудаж байна. Төр засаг, бизнес эрхлэгчид нь ингэж дуудаж байхад бид хаана очиж, хэнд итгэх вэ. Аль болох л хилийн дээс алхахыг бодож байна.

Монгол Улсын бүтээн байгуулалтыг дундын зуучлал буюу тендер цохьдог намын сэтэр зүүсэн залуучууд хойш татаж байна. Бүх тендерийг тэд авдаг. Тендер авдаг хэр нь ажилчин байхгүй. Орон нутагт баригдсан сургууль, цэцэрлэгийн барилга нь гурван баллын газар хөдлөлтийг дийлэхгүй нураад унаж байна. Тэр барилгад ганц арматур хийх сэтгэлгүй ажил орлогчид байна шүү дээ. 

Тиймээс төрийн өндөрлөгүүд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа бидэнтэй ч бас уулзаж, бэрхшээл, санал бодлыг маань сонсож байгаач гэж хүсэх байна" гэлээ.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.