Уншиж байна...
Сонгуулийн үйл ажиллагаанд халдвар, хамгааллын дэглэмийг чанд баримталж ажилланаШууд: Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байнаМонгол Улсын Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна“Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дууслааД.Сумъяабазар: Биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж байгаа ч цар тахал амаргүй байнаЭМЯ: Шинээр 2612 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлааМонсуль ХХК: Бүх төрлийн шатахууныг хязгаарлалтгүй олгоноСЕХ: УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталлааСингапурт өдөрт хамгийн олон тохиолдол буюу 1178 тохиолдол бүртгэгджээГүйцэтгэгч компаниуд өдөрт 10-25 автобусны буудлыг цэвэрлэх нормтойӨнөөдрийн байдлаар 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна14 настай дагавар охиноо хүчиндэхийг завджээАвтобусны буудлуудад 200 гаруй шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байнаСурагчдаас хичээлийн хоцрогдол оношлох үнэлгээ авч эхэллээБНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад Хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийлжээ
Х.Нямбаатар: Э.Цэндбаатарыг хөөх шийдвэр өөрчлөгдөхгүй

Өнгөрсөн долоо хоногт Монголын боксын холбоонйУЗ-н хуралдаанаар гавьяат тамирчин Э.Цэндбаатар холбооноос хасч байна хэмээн хэвлэлийн хурал зарлаж мэдээлсэн. Учир нь Э.Цэндбаатар архи ууж, бусадтай зодолдож удаа дараа сахилга бат алдсан учраас дээрх шийдвэрийг гаргасан хэмээсэн юм. Энэ шийдвэрийн дараа Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өөрийн бурууг ухамсарлан гаргасан үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар өнөөдөр тайлбар, мэдээлэл өглөө.

Тэрээр "Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал хуралдсан. Энэ хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. Ингээд 18:00 цагт хурал дуусаж, "Элит" төв дээр 130 хүн хоол идээд л тарцгаасан. Ердөө л ийм үйл явдал болсон. Харин шөнийн 02:30 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст дуудлага ирсэн байдаг юм билээ. Цагдаа нарыг очиход тэнд цаг хэтрүүлж нэлээн хэдэн хүн архи дарс уусан, хоорондоо зодолдсон байдалтай байсан. Би энэ байгууллагад ороод найм л хонож байна. Удирдах зөвлөлд 19 хүн байдаг юм билээ. Энэ зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатартай холбоотой асуудал хөндөгдөж, хэд хэдэн удаа сануулах арга хэмжээ авч байсан юм билээ. Э.Цэндбаатарын хувьд өмнө нь "Найрамдал" зусланд шигшээ багийн цугларалтыг шөнө нь хаяад явсан. Халдвар хамгаалалтын журам зөрчсөн. Өнгөрсөн жил нүцгэлж, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн. Ер нь, их спортын төрлүүд татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг, сахилга баттай байх хэрэгтэй гэдэг зүйл дээр би санал нийлж байна. Тухайн хэрэг гардаг өдөр тэнд шигшээ багийн тамирчин, боксын холбооноос хичээллэж байгаа нэг ч тамирчин байгаагүй. Дандаа зодог тайлсан хүмүүс байсан. Спорт бол сахилга бат, тэндээс л эхэлнэ. Боксын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг 100 хувь дэмжиж байна" гэлээ.

Түүнчлэн ХЗДХСайд  хүн яагаад спортын холбоо удирдах болсон талаар асуудалд “УИХ-ын тухай хуулийн 47-р зүйлд УИХ-ын гишүүн ашгийн төлөө бус байгууллагын УЗ-д ажиллахыг зөвшөөрсөн. Боксын холбооны удирдлагууд надад хүсэлт тавьсан учраас би саналыг нь хүлээн авсан. Түүнээс би өөрөө энэ албыг хаших хүсэлт гаргаагүй. Өчигдөр боксын сорил тэмцээн болсон. Маш олон сайн залуус гарч ирсэн. Ер нь аль ч салбарт, хаана ч сахилга бат чухал. Сахилга батгүй хүний их спортоор хичээллүүлэх шаардлага байхгүй” гэсэн тайлбарын өглөө.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.