Уншиж байна...
Шууд: Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байнаМонгол Улсын Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна“Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дууслааД.Сумъяабазар: Биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж байгаа ч цар тахал амаргүй байнаЭМЯ: Шинээр 2612 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлааМонсуль ХХК: Бүх төрлийн шатахууныг хязгаарлалтгүй олгоноСЕХ: УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталлааСингапурт өдөрт хамгийн олон тохиолдол буюу 1178 тохиолдол бүртгэгджээГүйцэтгэгч компаниуд өдөрт 10-25 автобусны буудлыг цэвэрлэх нормтойӨнөөдрийн байдлаар 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна14 настай дагавар охиноо хүчиндэхийг завджээАвтобусны буудлуудад 200 гаруй шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байнаСурагчдаас хичээлийн хоцрогдол оношлох үнэлгээ авч эхэллээБНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад Хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийлжээС.Амарсайхан: Тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, хятадын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах нь чухал
ЭХ: Арбидол эмийн нөөцийг эмчилгээнээс хасвал хог л болно

Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байгаа билээ. Энэ үеэр салбар салбарын төлөөлөл өөрсдөд тулгамдаж байгаа асуудлаа танилцуулж байгаа юм. Улмаар Эмийн холбооноос АРБИДОЛ эмийг ковидын эмчилгээнээс хассан асуудлыг буруушааж байгаагаа илэрхийллээ. 

Тодруулбал, Арбидол эмийг короновирусний эмчилгээнээс хассан тохиолдолд энэ эм хог болно. Гэтэл энэ эмийн нөөцийг бүрдүүлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн арбидолыг эмчилгээнээс хассан шийдвэрийг ЭМЯ, Хүний эмийн зөвлөл гэх мэт эрүүл мэндийн байгууллагууд нь мэдээгүй байна. Одоогоор 3.9 тэрбум төгрөгийн арбидолыг татан аваад байна. Мөн их хэмжээний татан авалт хийхээр гэрээ хийсэн байгаа. Импортын эм Замын-Үүдэд ихээхэн саатаж байна. Тиймээс тусгай коридор үүсгэн, эм, эмнэлгийн хэрэгслийг гаалиар хурдан оруулах шаардлагатай байна. Түүнчлэн тээврийн зардал 3-5 дахин өссөн. Ковидын нөхцөл байдлыг харгалзан эм ханган нийлүүлэгчдэд хүүгүй зээл өгөхийг хүсч байна гэсэн юм.

Харин уг асуудалд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийлээ. Тэрээр “Арбидол эмийг коронавирусийн халдварын эмчилгээнээс хасаагүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан байгаа. Мөн ДЭМБ-аас коронавирусийн халдварын эмчилгээг байнга өөрчилдөг. Манай улс ч ДЭМБ болон Европын холбоо, Ази, Номхон далайн орнуудын оношлогоо, эмчилгээний удирдамжийг судалж, өөрийн оронд тохирсон удирдамжийг тухай бүрт нь шинэчилж байгаа" гэлээ.

Зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.