Уншиж байна...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна“Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дууслааД.Сумъяабазар: Биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж байгаа ч цар тахал амаргүй байнаЭМЯ: Шинээр 2612 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлааМонсуль ХХК: Бүх төрлийн шатахууныг хязгаарлалтгүй олгоноСЕХ: УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталлааСингапурт өдөрт хамгийн олон тохиолдол буюу 1178 тохиолдол бүртгэгджээГүйцэтгэгч компаниуд өдөрт 10-25 автобусны буудлыг цэвэрлэх нормтойӨнөөдрийн байдлаар 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна14 настай дагавар охиноо хүчиндэхийг завджээАвтобусны буудлуудад 200 гаруй шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байнаСурагчдаас хичээлийн хоцрогдол оношлох үнэлгээ авч эхэллээБНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад Хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийлжээС.Амарсайхан: Тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, хятадын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах нь чухал“Нарны хүү, сарны охин” компанид холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
Д.Баярболд: Ирэх долоо хоногоос 18-аас дээш насныханд гурав дахь тунг хийж эхэлнэ

Өнөөдөр ЭМЯ-аас коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд 18-аас дээш насныханд вакцины гуравдугаар тунг хэзээ хийх талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Улсын хэмжээнд есдүгээр сарын 9-ний байдлаар 164.738 иргэн ковидын гурав дахь тунд хамрагдаад байна. Есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насныханд 3 дахь тунг Синафарм, Файзер вакцинаар хийхээр шийдвэрлэсэн. Есдүгээр сарын 13-22-ны хооронд томуугийн вакцинжуулалтыг хийнэ. Засгийн газраас 360.600 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан. Өмнө нь жилд 100 мянга гаруй вакцин авч, иргэдээ дархлаажуулдаг байсан.


Өмнөх жилүүдэд арваннэгдүгээр сарын дундаас томуугийн дархлаажуулалт эхэлдэг байсан бол энэ жил есдүгээр сарын дундаас эхлэн хийнэ. 2021 оны намар томуугийн тархалт коронавирусийн тархалттай хавсран дэгдэх эрсдэл байгаа тул томуугийн дархлаажуулалтыг эрт эхлүүлж байна.

Томуугийн дархлаажуулалтыг 2-11 насны хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, архаг суурь  өвчтэй иргэд болон жирэмсэн эхчүүдэд томуугийн вакцин хийнэ. Жирэмсний 14-36 долоо хоногтой жирэмсэн эхэд томуугийн вакцин хийж болно. Вакцин хоорондын зай 21 хоног байна" гэлээ.

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.