Уншиж байна...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих санаачилгыг эрдэмтэд, залуус дэмжихээ илэрхийлж байна“Цагдаа толгой” цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дууслааД.Сумъяабазар: Биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж байгаа ч цар тахал амаргүй байнаЭМЯ: Шинээр 2612 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барлааМонсуль ХХК: Бүх төрлийн шатахууныг хязгаарлалтгүй олгоноСЕХ: УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталлааСингапурт өдөрт хамгийн олон тохиолдол буюу 1178 тохиолдол бүртгэгджээГүйцэтгэгч компаниуд өдөрт 10-25 автобусны буудлыг цэвэрлэх нормтойӨнөөдрийн байдлаар 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна14 настай дагавар охиноо хүчиндэхийг завджээАвтобусны буудлуудад 200 гаруй шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байнаСурагчдаас хичээлийн хоцрогдол оношлох үнэлгээ авч эхэллээБНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад Хятадын тал дэмжиж ажиллахаа илэрхийлжээС.Амарсайхан: Тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, хятадын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах нь чухал“Нарны хүү, сарны охин” компанид холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
Б.Цэрэнпүрэв: Замын салбарын бүх компани хаалгаа барьж оронд нь Хятад компаниуд ноёлж байна

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос өнөөдөр /2021.09.08/ Засгийн газрын хоёрдугаар сарын 17-ны 43 дугаар тогтоол буюу төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тогтоолын талаар мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газрын тогтоолоор төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байхаар болсон. Улмаар тус тогтоол төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн ч бодит амьдрал дээр төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа учраас энэ тогтоолыг дэмжихгүй байна.

Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна гэлээ.

МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.

Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б.ЦэрэнпүрэвЗасгийн газрын 43-р тогтоолтой холбогдуулан авто замчдын ХАБ-ын зардлаас нь танаж, хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг олгохгүй байна. Авто замын салбарынхан маш хортой нөхцөлд ажилладаг. Сүүлийн үед Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Зам, тээвэр хөгжлийн яам ажлаа хийхгүй байна. Авто замын салбар хятад компаниар дүүрч, үндэсний компаниуд ажилгүй болсон. Учир нь Хятад компаниуд Монгол компанийг туслан гүйцэтгэгчээр авчхаад мөнгийг нь өгөхгүй дампууруулж байна. Замын салбарын бүх компани хаалгаа барьж оронд нь Хятад компаниуд ноёлж байна. Засгийн газраас санхүүжилтээ өгдөггүй хэрнээ хэмнэлт хийхийг шаардаж байна. Дөрөвдүгээр сараас авто замын салбарынхан цалингүй шахам байсан.Хийх ёстой ажлаа хийж байгаа хүмүүсийн цалинг хэмнэж, танана гэдэг байж боломгүй зүйл" гэсэн юм.

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.БуянжаргалЭрчим хүчний салбар ажиллаж байгаа хүмүүс олноор өвдөж, хавсарч, орлож нэгнийгээ нөхөж ажиллахад ажилчдын ачаалал эрс нэмэгдсэн. Гэтэл нэг алба хаагч ачаалалтай ажилласан ч цалин нэмэгдүүлэх, нэмэлт цалин бодох боломжгүй тогтоол гарсан. Үйлдвэрлэл, үйл ажиллагаан дээр ажиллаж байгаа хүмүүст энэ шийдвэр сөргөөр тусаж байна. Энэ оныг дуустал айл өрх, албан байгууллагыг цахилгааны төлбөрөөс чөлөөлж байгаа. Есдүгээр сарын 15-наас өвлийн ачаалалд орох гэж байна. Манай салбарын нийт 16 мянган ажилчин эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд тасралтгүй оролцож байна. Тиймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ байгаа учраас энэ тогоолыг эргэж харах нь зүйтэй.

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.