Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
​Сүга Ёшихидэ: Би Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон ч намын дарга болохгүй

Хэдхэн хоногийн өмнө Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ албан тушаалаасаа огцорно гэдгээ хэвлэлийн хурал хийж, мэдэгдсэн. Учир нь Сүга Ёшихидэгийн  Засгийн газар “Токио 2020” Олимпын наадмыг зохион байгуулах, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа бодлого зэргээсээ болж багагүй шүүмжлэлд өртөөд байгаа бөгөөд улмаар Олимпын наадмын дараа түүний рейтинг буурсан юм.

Тэрээр мэдэгдэл хийх үеэрээ "Ерөнхий сайдын албыг хаших хугацаандаа цар тахалтай тэмцэхэд голлон анхаарсан. Намын даргын сонгуулийн кампанит ажилд бэлдэх, цар тахалтай тэмцэх ажлууд давхцаж, маш их цаг, хүч шаардаж байгаа учраас нэгийг нь сонгохоос аргагүй болсон" хэмээн мэдэгжээ. Түүний энэхүү мэдэгдлийн дараа олон нийт С.Ёшихидэг  удахгүй болох Либерал Ардчилсан намын даргын  сонгуульд өрсөлдөх гэж байна гэсэн таамаг дэвшүүлээд байсан ч тэрээр сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ баасан гарагт албан ёсоор мэдэгдсэн юм.

Тэгвэл Японы “Kyodo” агентлагаас ням гарагт Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн халааг авах хүнээр олон нийт Захиргааны шинэтгэл, “COVID-19”-ийн вакцинжуулалтын асуудал хариуцсан сайд Коно Тарог сонгож байгааг харуулсан санал асуулгын дүнг танилцуулсан байна.

Энэхүү санал асуулгыг бямба, ням гарагт орон даяар түүврийн аргаар сонгосон санал өгөх эрхтэй 1071 хүний дунд утсаар явуулжээ. Улмаар нийгмийн сүлжээнд идэвхтэй, шударга шулуун хууль тогтоогч гэгддэг К.Таро санал асуулгад оролцогчдын 31.9 хувийн саналыг авсан бол Батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрү 26.6 хувь, Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио 18.8 хувийн санал тус тус авсан байна.

Тэд есдүгээр сарын 29-нд болох эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх магадлалтай хүмүүсийн тоонд багтаж байгаа бөгөөд энэхүү сонгуулиар дараагийн Ерөнхий сайд хэн болох нь шийдэгдэх юм. Мөн К.Фүмио болон Дотоод хэргийн сайд асан Такаичи Санаэ нар намын даргын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа бол бусад нь хараахан мэдэгдэл хийгээгүй байна.

эх сурвалж: english.kyodonews.net, reuters.com

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.