Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Сэжигтний аминд хүрсэн цагдаагийн даргын гэрээс Ламборджини зэрэг 42 машин олджээ

Тайландын орон нутгийн цагдаагийн дарга сэжигтэнд зүй бусаар хандаж улмаар аминд нь хүрсэн хэргийн бичлэг олон нийтэд хүрч багагүй шүүмлэл дагуулсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.  

Тодруулбал, Цагдаагийн дарга асан, хурандаа Титисант Утханафон метамфетамин төрлийн мансууруулах эм зарж байгаад баригдсан 24 настай залууг байцаах явцдаа хүч хэрэглэн амьсгалыг боогдуулж, цагдан хорих газарт эрүүдэн шүүж буй бичлэг өнгөрсөн сард ил болсон. Тус билэг харгис эрүү шүүлт явуулж байгааг илчлээд зогсохгүй цагдаагийн даргын үйлдсэн бусад гэмт хэргийг ил болгосон нь Тайландын иргэдийг цочирдуулсаан байна.

Хэдийгээр Титисант Утханафон сэжигтэнтэй зүй бусаар харьцсанаа хүлээн зөвшөөрсөн боловч түүнээс авлига нэхээгүй гэдгээ мэдүүлсэн аж.

Гэвч түүний хэргийг мөрдөж байгаа цагдаа нар Титисант Утханафоны Бангкок дахь тансаг байшинг шалгахад өндөр үнэ бүхий олон тооны машиныг олсон байна. Өдгөө 39 настай, сард ердөө 43,000 бат буюу 1000 гаруйхан ам.долларын цалинтай цагдаа хэрхэн Тайландын ханшаар 47 сая бат (1.45 сая ам.доллар) үнэтэй, ердөө зуун ширхгийг л үйлдвэрлэсэн ховор төрлийн “Lamborghini Aventador Anniversario” зэрэг 42 машинтай болсон нь олны анхаарлыг ихээр татаж байгаа юм. 

Тайландад мансууруулах бодис худалдаалах гэмт хэрэг ихэссэн нь цагдаагийн албаныхан хөрөнгөжих эх үүсвэр болсон талаар BBC агентлаг мэдээлсэн бөгөөд тэд Тайландад тушаал ахих хүсэлтэй алба хаагч нар дээд албан тушаалтандаа хахууль өгдөг нь эрх мэдэлтнүүдэд илүү их орлого олох завшаан болдог талаар мөн нийтэлжээ.

Эх сурвалж: BBC

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.